УОК-оос “LC300“-аар шагнуулсан Хэнтий аймгийн Засаг Д.АЮУРБУНЬ ₮928 саяын 3 ОРОН СУУЦ, ₮405 саяар үнэлэгдэх 8 ГАЗАРТАЙ УОК-оос “LC300“-аар шагнуулсан Хэнтий аймгийн Засаг Д.АЮУРБУНЬ ₮928 саяын 3 ОРОН СУУЦ, ₮405 саяар үнэлэгдэх 8 ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 24, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

УОК-оос “LC300“-аар шагнуулсан Хэнтий аймгийн Засаг Д.АЮУРБУНЬ ₮928 саяын 3 ОРОН СУУЦ, ₮405 саяар үнэлэгдэх 8 ГАЗАРТАЙ

2026 оны 1 сарын 22

Arslan.mn

Манай сайт өмнө нь Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунийн хөлөглөдөг унаа болон түүндээ 20 орчим сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэсэн талаар мэдээллийг бид хүргэсэн.

Тэгвэл уг мэдээллийн талаар тус аймгийн ЗДТГ-ын дарга н.Жаргалсайхан мэдээлэл өгчээ. Тэрээр "Сошиал орчинд буруу мэдээлэл явсан. Өмнө нь аймгийн Засаг даргын унаж байсан машин 16 жилийн турш буюу 5 засаг даргын гар дамжсан, хуучирсан машин байсан тул УОК-оос аймгийн засаг даргад “LC300“ өгсөн. 

Шинэ машинд өвөл зуны дугуй 8 сая төгрөгөөр авснаас гадна 6сая төгрөгөөр хуулга хийлгэсэн." хэмээсэн юм. 

Улс, орон даяар эдийн засгийн хэмнэлт ярьж, иргэдийнхээ хэрэглээг танаж эхэлсэн энэ цагт аймгийн засаг дарга нь улсын төсвийн 20 орчим сая төгрөгөөр машиндаа засвар үйлчилгээ хийчихээд үүнийгээ энгийн зүйл мэт тайлбарлаж зогсох нь хэр зохистой вэ. 

Тэгвэл Хэнтий аймгийн Засаг Д.Аюурбунийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮206 сая
Гэр бүлийн орлого: ₮67 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮928 сая /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮70 сая  /Toyota, Prius, Lexus, LX 450 маркийн  2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮290 сая /Адуу-41, Үхэр-65, Хонь-156, Ямаа-80/
Газар:₮405 сая /Эзэмших-3000м2-1, Эзэмших-672м2-1, Эзэмших-694м2-1, Эзэмших-699м2-4, Өмчлөх-600м2-1 нийт 8 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮84 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮50 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667272
0 эможи

Д.АЮУРБУН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up