Төсвийн мөнгөөр “LC300“ авсан Хэнтий аймгийн Засаг Д.Аюурбунь ₮20 орчим саяар хуулга наалгаж, засвар үйлчилгээ хийлгэжээ Төсвийн мөнгөөр “LC300“ авсан Хэнтий аймгийн Засаг Д.Аюурбунь ₮20 орчим саяар хуулга наалгаж, засвар үйлчилгээ хийлгэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 24, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Төсвийн мөнгөөр “LC300“ авсан Хэнтий аймгийн Засаг Д.Аюурбунь ₮20 орчим саяар хуулга наалгаж, засвар үйлчилгээ хийлгэжээ

2026 оны 1 сарын 20

Arslan.mn

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр аймгийн засаг дарга нарын машин тэрэг олны анхаарлыг татсан билээ. 

Бид өмнө нь Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгын унаж ирсэн төрийн байгууллагын нэр дээр 420 сая төгрөгийн үнэтэй "Nissan Patrol Y63"-ыг танилцуулж байсан бол энэ удаад Хэнтий аймгийн засаг даргын хөлөглөж ирсэн унааг танилцуулж байна. 

Хэнтий аймгийн Засаг Д.Аюурбунь  өнгөрсөн жил төсвөөс шинэхэн “Land criuser 300“ маркийн хөлөглөж, машиндаа ₮20 орчим сая төгрөгөөр Таван богд ХХК-ий хуулга наалган, зарим засвар үйлчилгээг хийлгэжээ.

Улс, орон даяар эдийн засгийн хэмнэлт ярьж, иргэдийнхээ хэрэглээг танаж эхэлсэн энэ цагт аймгийн ноён засаг дарга нь улсын төсвөөс сая саяар машин авч, хөлөглөх нь хэр зохимжтой вэ. 

Arslan.mn

Тэгвэл шинэхэн “LC300“ хөлөглөсөн Хэнтий аймгийн Засаг Д.Аюурбунийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮206 сая
Гэр бүлийн орлого: ₮67 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮928 сая /Орон сууц-3 /
Тээврийн хэрэгсэл: ₮70 сая  /Toyota, Prius, Lexus, LX 450 маркийн  2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮290 сая /Адуу-41, Үхэр-65, Хонь-156, Ямаа-80/
Газар:₮405 сая /Эзэмших-3000м2-1, Эзэмших-672м2-1, Эзэмших-694м2-1, Эзэмших-699м2-4, Өмчлөх-600м2-1 нийт 8 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮84 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮50 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667238
1 эможи

Д.Аюурбунь

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up