ARSLAN.mn - Шинэ мэдээ

“COP-17”-д үр дүнтэй ажилласан гэж өөрийгөө ₮3.9 саяар урамшуулсан Д.Өлзийдэмбэрэл ₮520 саяын ОРОН СУУЦ, ₮94 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын захирал, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Өлзийдэмбэрэл “COP-17” хурлыг зохион байгуулахад өөрийгөө үр дүнтэй ажилласан хэмээн дүгнэж, 3.9 сая төгрөгийн урамшуулал өөртөө бодож олгуулсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

Тэгвэл өөртөө урамшуулал бодож олгуулсан гэх шүүмжлэлд өртөөд буй “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨТААҮГ-ын захирал Д.Өлзийдэмбэрэлийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр  түүний орлого сүүлийн 2 жилийн дотор 1,5 саяас 55 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮55 сая

Гэр бүлийн орлого: ₮0 сая

Хөрөнгө борлуулсны орлого: ₮150 сая

Орон сууц барилга байгууламж: ₮520 сая  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1/

Тээврийн хэрэгсэл: ₮0 сая

Мал аж ахуй:  ₮45 сая /Адуу-18/

Газар: ₮5 сая /Эзэмших-05га-1/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮94 сая

Хадгаламж: ₮25 сая

Авлага: ₮23 сая

Зээл:  ₮110 сая гэж мэдүүлжээ.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Өлзийдэмбэрэл нь 2024 оны 11-р сараас эхлэн “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын захирлаар томилогдон ажиллаж буй.

Шатахууны дугаарлалтаас болж автобуснууд нэг талдаа гарч зорчигчдыг хүлээлгэжээ
Өнөөдөр (2026.10.26) Дарь-Эхийн шатахуун түгээх станцаас шатахуун авахаар дугаарласан автомашинууд зам хаасны улмаас нийтийн тээврийн чиглэлийн автобусны хөдөлгөөн саатаж, зорчигчид хүлээж байна.

Тодруулбал, шатахуун авахаар дугаарласан автомашинууд замын хөдөлгөөнд саад учруулж, тухайн хэсгийн замын ачааллыг эрс нэмэгдүүлжээ.

Тиймээс Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж богино эргэлтээр автобусыг эргүүлж, иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Кихара Минорү: Түймэрт өртсөн нутгийг сэргээхэд Японы Засгийн газар хамтрахад бэлэн байна
Нөмрөгийн тусгай хамгаалалттай газар нутгийн түймрийн талаар Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр "Хээрийн түймрийн улмаас байгаль орчин болон орон нутагт учирсан их хэмжээний хохиролд гүнээ харамсаж байна. Монголын ард түмэнд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье. Гамшигт нэрвэгдсэн тусгай хамгаалалттай бүс нутгийг эргэн нөхөн сэргээхэд Японы Засгийн газрын зүгээс бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлж, нягт хамтран ажиллахад бүрэн бэлэн байна. " гэв.

Мөн тэрбээр Дорнод аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт Японы харилцаа холбооны томоохон "KDDI" корпорацын охин компани болох "Мобиком" (Mobicom Corp.)-ийн Японы удирдлагууд болон бусад албаны төлөөлөгчдийн цуваа зорчиж байх үед гал дэгдсэн талаар мэдээлэл авсан.

Одоогоор галын дэгдсэн нарийн шалтгааныг холбогдох хууль сахиулах болон онцгой байдлын мэргэжлийн байгууллагууд нарийвчлан шалгаж байна. Япон Улсын эрх баригчдын зүгээс шалгалтын явц болон эцсийн үр дүнг харгалзан үзэж, түймэрт өртсөн байгалийн нөөц бүхий газрыг сэргээн босгоход бодитой тусламж дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв.

Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Улаанбаатар хотын дүүжин замын тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд албан ёсоор ашиглалтад оруулж, иргэдийг тээвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.

Төслийн шугам 4.2 км урт, хоёр өртөөтэй бөгөөд 19 тулгуур, 98 кабинтай. Нэг кабинд 10 хүртэл хүн зорчих боломжтой. Кабинууд секундэд 21 метр хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай бөгөөд өвлийн улиралд суудлыг халаах системтэй.

"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК Нийслэлийн дэд бүтэц, ногоон хөгжил, нийтийн үйлчилгээний төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлан ажиллаж байна.

“Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд ₮857.000 хувь дансанд нь шилжүүлж өгөх САНАЛ ГАРГАЖЭЭ
Иргэн Х.Оюунбилэг "Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857.000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх" НИЙТИЙН ӨРГӨДӨЛ санаачилж иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Тэрбээр "Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаагаа Монгол улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Хэрэв ингэж баттай болгохгүй бол зургаадугаар цахилгаан станц барих гэх мэт хэзээ хийгдэх нь тодорхойгүй ажилд Оюу толгойн ашгаа төсөв болгож өгмөөргүй байна. Ийнхүү хуулийн төсөл санаачилж байгаа тул 100'000 иргэд маань гарын үсгээ зурж Ерөнхийлөгчөөр баталгаажуулж ашгаа өөрсдөө захиран зарцуулая." гэжээ.

Хэрэв иргэдийн санал 100.000-д хүрвэл УИХ-аар хэлэлцэгдэнэ.

САНАЛ ӨГӨХ ЛИНК: Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрт 857000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх. - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ

Төрийн ордны хойно байрлах “Монгол төрийн тамганы хөшөө“-г НУРААЖ, боржин чулуугаар солихоор болжээ
Төрийн ордны хойно байрлах "Монгол төрийн тамганы хөшөө"-г өнөөдөр нурааж байна.

Тэгвэл Төрийн тамганы хөшөөг бүрмөсөн буулгаагүй бөгөөд  тамганы суурь хазайсан учир, шинэчлээд, боржин чулуугаар солихоор болжээ. Мөн хөшөөний суурийг шинэчилж дууссаны дараа хөшөөг зохих журмын дагуу эргүүлэн байрлуулах аж.

Монгол төрийн тамганы хөшөө нь Монголын төр ёсны түүх, төрийн залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм.

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.

Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн байдаг. Үүнд

Их Монгол Улсын үеийн,

Богд хаант Монгол Улсын,

1924 оны Үндсэн хуулийн үе

1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгууд багтдаг.

Lexus-600 маркийн автомашины жолооч ухаан алдаж, замын хашлага мөргөсөн осол гарлаа
Lexus-600 маркийн автомашины жолооч ухаан алдаж, замын хашлага мөргөсөн осол гарлаа.

Ослын улмаас автомашин нь шатаж, Онцгой байдлын алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.

Жолоочийг Яаралтай түргэн тусламжийн баг эмнэлэгт хүргэжээ.

Нөмрөгийн ДЦГ-т үүссэн хохирлыг тогтоох шинжээчдийн баг нисдэг тэрэг ажилуулах хүсэлтийг УОК болон ХХЕГ-т гаргалаа
Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/860 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг болон шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна.

Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл, Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн талбайд одоогоор ажиллаад байна.

Гэвч дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикль болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсээд байна.

Түүнчлэн шатсан талбайгаар зорчих үед тээврийн хэрэгслийн дугуй гэмтэж, хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд хүндрэл учирч байгаа юм.

Үүний улмаас Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн бодит хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлан нөмрөгийн шаталт, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна.

Иймд байгаль орчны хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг болон шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт гаргалаа.

Энэ дагуу нисдэг тэрэг ашиглах боломжийг УОК болон Хил хамгаалах ерөнхий газраас судалж байна.

Нисдэг тэрэг ашигласнаар газраар хүрэх боломжгүй бүсүүдэд агаарын тандалт, фото баримтжуулалт хийх, түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ, гэмтлийн зэрэглэлийг тогтоох, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх, хөрс, ургамлын доройтлыг судлах боломж бүрдэх юм.

Ингэснээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг илүү нарийвчлалтай тогтоож, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Сурагчид энэ 7 хоног хичээллээд амарна
2026-2027 оны хичээлийн жил дөрвөн улиралтай байхаар батлагдсан. Энэ дагуу нийслэл болон орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-8-нд буюу нэг долоо хоног амарна.

Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц:

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн бүтэц:

11-р сарын 1-нээс ахмадуудад олгох суурь тэтгэврийн талаар мэдээлэл хийнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 11-р сарын 1-нээс ахмадуудад олгох суурь тэтгэвэр болон тус салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.

16 настай охиныг хөнөөсөн хэргийг УДШ энэ сарын 29-нд хэлэлцэнэ
16 настай охиныг хөнөөсөн хэргийг УДШ энэ сарын 29-нд хэлэлцэнэ.

Тодруулбал, 16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал өнгөрсөн оны 1-р сард болж, хамжигчаар татагдаад байсан шүүгдэгч Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан.

Харин шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болсон юм.

Хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгч нь давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Тэгвэл энэ сарын 29-нд Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцэхээр болсон байна.

“ҮЦТХТ“-ийн Гүйцэтгэх захирал Ч.Тавинжил ₮1,7 тэрбумын 4 ОРОН СУУЦ,₮15 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд болон Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудын 2025 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг  АТГ-аас шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудын ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Ч.Тавинжилийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Түүний  хувьд өмнө нь Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮71 сая

Гэр бүлийн орлого: ₮139 сая

Хөрөнгө борлуулсны орлого: ₮400 сая

Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум  /Орон сууц-4/

Тээврийн хэрэгсэл: ₮356 сая  /Toyota Land Criuser 300  маркийн  тээврийн хэрэгсэлтэй/

Мал аж ахуй: ₮9,5 сая /Адуу-3, Үхэр-3/

Газар:  ₮15 сая /Эзэмших-400м2-1, Эзэмших-699м2-1, Эзэмших-700м2-1/

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮60 сая

Хадгаламж: ₮363 сая

Авлага: ₮25 сая

Зээл:  ₮666 сая гэж мэдүүлжээ.

Мөн Үндэсний хувьчлалын сан ХК, Монголын Хөрөнгийн бирж ХК ХК, Эрдэнэс тавантолгой ХК ХК, Эрдэнэс Тавантолгой ХК ХК, Ард санхүүгийн нэгдэл ХК, Ард даатгал ХК, Ард кредит ББСБ ХК, Эрдэнэс тавантолгой ХК ХК, Хужирт өргөө ХК ХК, Монголын Хөрөнгийн Бирж ХК ХК, Тавантолгой ХК ХК, Дата төв ХХК, Дата төв ХХК-иудад хувьцаа эзэмшдэг аж.

Орос-Украины дайныг дуусгах албан ёсны шийдвэр гараагүй байна
Орос, Украины хооронд үргэлжилж буй дайныг эцэслэх асуудлаар одоогоор албан ёсны тохиролцоонд хүрээгүй байна. Гэсэн хэдий ч талууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээг сэргээх боломжийг хэлэлцэж байгаа талаар мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх сард Украинтай хийх хэлэлцээг сэргээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энхийн хэлэлцээрт аюулгүй байдлын баталгаа тусгах шаардлагатайг онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 21-нд Санкт-Петербургт АНУ-ын тусгай элч Стив Уиткоффтой уулзсаны дараа Вашингтон, Киевтэй гурван талт хэлэлцээрийг сэргээхийг зарчмын хувьд зөвшөөрсөн гэж Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков мэдэгдэв. Энэ нь 2026 оны хоёрдугаар сараас хойших анхны гурван талт хэлэлцээр болох юм.

Одоогоор газар нутгийн маргаан болон аюулгүй байдлын асуудлаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байгаа бөгөөд дайныг бүрэн зогсоох эцсийн шийдвэр гараагүй байна.

ЦАГ АГААР: 11 дүгээр сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын төлөвийг гаргажээ.

Ирэх сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй.

Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдах магадлалтай. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд эрс хүйтэрнэ.

Арваннэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дулаан байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.

₮55 саяын үнэ бүхий 15 үхэр хулгайлсан ХЭРЭГ гарчээ
Хөвсгөл аймагт бэлчээрт байсан сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага, мэдээлэл энэ сарын 8-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар Б.Н нар бүлэглэн, 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 үхрийг хашиж маллан, бусдад худалдан борлуулсан болохыг тогтоожээ. Цагдаагийн байгууллагаас хохирогч иргэнд есөн үхрийг хүлээлгэн өгчээ. Тус хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Махны эрэлт нэмэгддэг энэ үед малчдыг малаа тогтмол эргэж, хяналт тавих, малын зүс, тамга тэмдгийг тодорхой болгож, ялгах тэмдгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаруулав.

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар 10 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж буй.

Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна. Үүнд:

Цэцэрлэг болон сургуульд суурилж нас, хөгжлийн онцлогт тохирсон багц, үзлэг, үнэлгээнд хамруулах буюу 4 насыг сонгож үзлэг хийж байна (3, 6, 11, 15 настайд)

Сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим системүүдийн интеграц, дата солилцоо

ЭМДҮЗ-ийн тогтоолоор үзлэгийн зардлын хэмжээг баталж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн

Эцэг эхчүүдэд хүүхдийн үзлэгийн дараах зөвлөгөөг ЕМонголиа-гаар дамжуулан хүргүүлнэ

Хоёр салбарын хамтарсан ажлын хэсэг, хамтарсан сургалтууд, мэдээллийн нэгдсэн урсгал

Нэг удаагийн арга хэмжээ бус, хүүхдэд ойр урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний тогтолцоо бүрдүүлнэ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргасан.

Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбар хамтран зорилтот насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох, хүүхэд, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна 3 настайд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг, 6 настайд зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэлийг, 11 настайд нурууны муруйлт, хавтгай тавхайг, 15 настайд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумж зэрэг насны онцлогт тохирсон үнэлгээ хийнэ.

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байна. Мөн хүүхдийн эрүүл мэндийн талаарх урьдчилан бөглөх асуумжийг ашигласнаар эмч үзлэг хийхдээ хүүхдийн эрсдэлийг илүү сайн тодорхойлох боломж бүрдэж буй. 15 настай хүүхдийн хувьд насны онцлогийг харгалзан зарим өөрийн үнэлгээний асуумжийг сурагч өөрөө бөглөж байна гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 198,302 хүүхдийн 69.4 хувь хүүхэд үзлэг хийлгэсэн эхэлсэн ба үүнээс 130,450 45.7 хувь нь хүүхэд эмчийн үзлэгт бүрэн үзүүлж дууссан байна. Улсын хэмжээнд үзлэгт бүрэн хамрагдсан хүүхдийг насны бүлгээр ангилвал 3 настай 37,648 хүүхдийн 56.6 хувь,  6 настай 32,226 хүүхдийн  42 хувь, 11 настай 36,085 хүүхдийн 44.4 хувь, 15 настай 24,491 хүүхдийн 39.1 хувь байна.

Үзлэгт хамрагдсан хүүхдийн эрсдэл 26.3 хувь А буюу хэвийн үнэлгээтэй хүүхэд, 24.1 хувь В буюу ӨЭМТ түвшинд хяналт тавих шаардлагатай бага эрсдэлтэй хүүхэд, 41.2 хувь С буюу дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхэд, 8.4 хувь нь D буюу эрсдэл өндөртэй үнэлэгдсэн байна. Хүүхдийн эрүүл мэнд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай хүүхдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол эрсдэл өндөртэй үнэлэгдсэн хүүхдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт зонхилж байна.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эхийн оролцоо маш чухал. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт хамруулахад идэвхтэй оролцож, үзлэгийн дараа эмчийн өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалжээ.

Монголын шигшээ багийн экс хөлбөмбөгчин О.Одбаяр, Д.Мандухай нар Истанбулд саатуулагджээ
Монголын шигшээ багийн тамирчин асан О.Одбаяр, Д.Мандухай нарыг Истанбул хотод аравдугаар сарын 23-нд баривчилсан талаар Туркийн Odatv, DHA хэвлэлүүд мэдээллээ.

Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр Д.Мандухайг мансууруулах бодисын худалдаатай, О.Одбаярыг хулгайн хэрэгтэй холбогдуулан олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байжээ.

Эх сурвалж: Odatv, DHA

Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг 10 дахь өдрөө хайж байна
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчин, 26 настай эмэгтэй энэ сарын 15-ны өглөө цасан шуурганы үеэр малдаа яваад сураггүй болсон бөгөөд өнөөдөр 10 дахь өдрөө эрэн хайж байна.

Цаг агаарын хүнд нөхцөлд малдаа явсан эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд Увс аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, Тариалан Сумын ЗДТГ, сумын төрийн албан хаагчид, Эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн зэрэг нийт 103 хүн эрлийн ажиллагаанд оролцож байна.

Б.А (26 настай, эмэгтэй)-г эрэн хайх ажиллагаа 2026.10.15-ны өдрийн 07:00 цагаас 2026.10.24-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийт 9 дахь хоног буюу 216 цаг өнгөрсөн байна. Одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 98 гаруй хүн, 11 автомашин, 3 морь, 2 алсын удирдлагат нисэх төхөөрөмж, үнэрч нохой, аврах зориулалтын тусгай автомашин, шаардлагатай багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг ашиглан дайчлагдан ажиллаж байна.

Эрлийн ажиллагаанд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй нийт төрийн албан хаагчид, аврагчид, иргэддээ талархал илэрхийлье гэж Увс аймгийн Тариалан сумын ЗДТГ-аас мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Беларусь улсад төрийн айлчлал хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр Минск хотод хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Минск хотын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд тус улсын Аж үйлдвэрийн сайд Андрей Кузнецов, Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич, БНБУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Орда, монголын талаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл хийнэ. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол, Беларусийн хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Беларусь Улсын төрийн тэргүүний анхны айлчлалыг 2024 онд Монгол Улсад хэрэгжүүлсэн.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана.

Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна.

Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монголын сайхан орон” морин хуурын болон гэрэл зургийн үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хельсинкийн их сургуульд дэлгэгдлээ.

Үзэсгэлэнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуй, соёлын онцлогийг харуулсан гэрэл зургийн бүтээлүүдийг толилуулж, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг танилцуулж, ая эгшгийн дээжээс өргөлөө.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын нүүдлийн соёл иргэншил, өв уламжлалыг Финландын зочид, төлөөлөгчдөд сурталчлахын зэрэгцээ хоёр орны соёлын харилцаа, харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв.