Жүжигчин У.Цогтбаярыг албадан сургалтад хамруулж байна
Өнгөрөгч долоо хоногт жүжигчин У.Цогтбаярыг 7 хоног баривчлах болсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл жүжигчин У.Цогтбаярт 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, түүний эхнэр "Х"-ийн гомдлын дагуу У.Цогтбаярыг 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр "Х"-г цээртэй үгээр доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, 00-ын өрөөний хаалгаа эвдэж танхайрсан.
Мөн 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр согтууран тагтан дээрээ гарч амиа хорлоно гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, модоор цонхоо хагалсан, хадам ээжээ цээртэй үгээр доромжлон танхайрсан гэх үндэслэлээр түүнийг 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулав гэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.








