ШҮҮХ: Жүжигчин У.Цогтбаяр нь согтуурсан үедээ эхнэр болон хадам ээжийгээ доромжилж, цонхоо хагалж танхайрсан ШҮҮХ: Жүжигчин У.Цогтбаяр нь согтуурсан үедээ эхнэр болон хадам ээжийгээ доромжилж, цонхоо хагалж танхайрсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 02, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ШҮҮХ: Жүжигчин У.Цогтбаяр нь согтуурсан үедээ эхнэр болон хадам ээжийгээ доромжилж, цонхоо хагалж танхайрсан

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаярыг эхнэрээ хэл амаар доромжилсон, танхайрсан хэргээр өнөөдөр шүүхээс 7 хоног баривчлах шийдвэр гаргасан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл яг  ямар шалтгаанаар баривчлах болсон талаар  шүүхээс албан ёсны мэдээлэл өглөө.

Уг мэдээлэлдээ "У.Цогтбаярт 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдууллаа.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, түүний эхнэр З.Хүслэнгийн гомдлын дагуу У.Цогтбаярыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр З.Хүслэнг цээртэй үгээр доромжлон, хэрүүл маргаан үүсгэж, хаалгаа эвдэж танхайрсан. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр согтууран тагтан дээрээ гарч амиа хорлоно гэж гэр бүлийн хүмүүсээ айлгаж, цонхоо хагалсан гэх үндэслэлээр түүнийг  албадан сургалтад хамруулж, 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулав" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
15
wow an post
10
yay an post
sad an post
18
ouch an post
4
confuse an post
2
angry an post
9
647367
62 эможи

Зочин
2023-05-25 14:08
Эхнэр нь худалч болж байна. Өмөөрөөд сүйд. Онцгүйзалуус юм.
Болд
2023-05-25 14:05
ИЙМ ДӨВЧИН ЭР БУСЛЫН ТӨЛӨӨ ЯВНА ГЭЖ ЮУ БХВ.САЙН ХАШРАА.
Зочин
2023-05-25 11:07
Ийм хүн хүн бидний төлөө тэмцэж байсан гэж бодохоор ёстой мэргэжлийн жүжигчин гэдэг нь нотлогдлоо доо.Мэргэжлээ муу юманд мөн сайн ашиглажээ энэ өвөл. Цэнхэр үст Цэрэн мөн чих хэлсэндээ хөөрхий
Зочин
2023-05-25 08:25
У.ЦОГТБАЯР Ч ГЭЛТГҮЙ ТӨРИЙН УВАЙГҮЙ ХУЛГАЙЧ НАРААС БОЛ БУХИМДАХДАА АРХИ УУЖ АМИА ХОРЛОНО ГЭЖ СОЛИОРОХ ЯВДАЛ НАДАД Ч БАЙГАА ЭНЭ БОЛ НИЙГМИЙН ҮЗЭГДЭЛ ЮМАА ҮҮНИЙГ БАРИВЧИЛЖ ҮОРОНД
Зочин
2023-05-24 13:37
Нэг иймэрхүү л хүн шүү дээ гээд таньдаг хүмүүс нь хэлсэн шүү
Сарсайсан хужаа уг муутын зан
2023-05-24 06:16
Кк
keyboard_arrow_up