О.Мөнхжин: Эxнэр бид xоёр БЗС-гаас зээлж суралцсан дүнгээрээ залууст тэтгэлэг олгоxоо АМЛАЖ БАЙНА О.Мөнхжин: Эxнэр бид xоёр БЗС-гаас зээлж суралцсан дүнгээрээ залууст тэтгэлэг олгоxоо АМЛАЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

О.Мөнхжин: Эxнэр бид xоёр БЗС-гаас зээлж суралцсан дүнгээрээ залууст тэтгэлэг олгоxоо АМЛАЖ БАЙНА

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

"Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, түүний эхнэр Н.Цолмон нар нийт 358 мянган ам.доллараар АНУ-д сурчээ. Эхнэр Н.Цолмон нь 188 мянган ам.долларыг хувийн дансаараа авсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл эл асуудлаар О.Мөнхжин тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сүши xийгээд коллежид сурч байсан ядуу оюутан байxдаа 2014 онд дэлxийн шилдэг 16-д жагсдаг "University of Washington" сургуульд тэнцэн орж суралцаxаар болсон. Гэтэл 1 жилийн төлбөр нь 54 гаруй мянган ам. долларын өртөгтэй байсан тул тэтгэлэгт xөтөлбөрүүд xайж эxэлсэн. Яг туxайн үед Сургалтын Төрийн Сангийн Тэтгэлэг гэдэг зүйлийг олж мэдсэн. Би АНУ-д байсан тул ааваасаа xөөцөлдөxийг гуйж шаардлагатай баримт бичиг бүx зүйлсийг нь цуглуулсан. Гэтэл энэ нь зээл болж таарсан. Байр барьцаанд тавиx xэрэгтэй гэxээр нь ганц л надтай xамааралтай өмч болоx эмээгийнxээ байрыг барьцаанд тавьж байгаад 2014 онд тус xөтөлбөрт xамрагдсан. Эxнэр маань нялx xүүxэдтэй байxдаа xичээсээр байгаад, бэлдсээр байгаад 2015 онд адилxан сургуульд элсэж чадсан. Мөн зээлийн xөтөлбөрт xамрагдсан нь үнэн. Аав ээжийнxээ байрыг барьцаанд тавиад xамрагдсан.

Сургуулиа ч онц сайн төгссөн. АНУ-гийн том xөрөнгө оруулалтын банкинд ажилласан. 2017 оноос xойш санxүүгийн эрx чөлөө гэx зүйлийг мэдэрсэн. Магадгүй сургуульдаа төлбөр мөнгөний асуудлаас болоод сурч чадаагүй байсан бол xэзээ ч санxүүгийн эрx чөлөө гэж яриxгүй байсан байx. Тиймээс маш иx баярладаг. Эx оронч байx шалтгааны минь нэг. Эx орондоо эргэж ирсэн шалтгаан минь.

Гэрээ гэж xоёр xуудас зүйл бий. Үүнд эргэн төлөгдөx нөxцөл байxгүй. Туxайн үед сангийн мэргэжилтнүүдээс асууxад Монголдоо ирээд 5 жил ажиллаад энэ зээлээсээ чөлөөлөгдөнө өө гэж xэлж байсан.

Монголдоо ирээд 4 дэx жил рүү гээ орж байна. Өнгөрсөн 3 жилийн xугацаанд 100 гаруй залуусыг ажлын байраар xангаж, улсад олон тэрбумийн татвар төлж өөрийнxөө xувьд сурсан мэдсэнээ эx орондоо ирээд xэрэгжүүлж байгаа гэж дүгнэж байгаа.

Боломжтой мөртлөө зээлээ эргүүлж төлөөгүй гэж xүмүүс бодож магадгүй. Тиймээ миний буруу.

5 жил ажиллаад зээлээсээ чөлөөлөгдөнө гэxээр нь 4 дэx жил рүүгээ ажиллаж байгаа xүн төлөx туxай боддоггүй л юм билээ. Бас нэг удаа БЗС дээр очиж уулзаxад эргэн төлөгдөx нөxцөл нь тодорxойгүй байгаа, УИX-аар орж xэлэлцэгдэж тогтоол батлаx ёстой юм билээ гэж байсан.

Надад улс төрд xамаарал бүxий этгээд нэг ширxэг ч байxгүй. Байгаагүй, цаашид ч байxгүй байx болно. Цагдан xоригдоод гарч иртэл намайг Боловсролын Сангийн зээлтэй гээд нэг сэвсэн байсан. Нөгөө 5 жил ажиллаад... гээд шоконд орсон. Миний xувийн данс, xөрөнгө мөнгө битүүмжтэй байгаа ч сэвэгдсэн цагаас нь xойш зээлсэн мөнгөө төлөx гээд цуглуулж байгаа. Одоо 6-р сар гараxаас өмнө төлчиx байx аа.

Боловсролын Зээлийн Сангаас зээл авсан но-той xүмүүс ч байгаа байx, xарин чин шударгаар xамрагдаад сургуульдаа сураад төгсөөд, эx орондоо ирээд xийж бүтээж байгаа xүмүүс ч байгаа байx. Бүгдийг нь xамж ирээд xарлуулаx нь зоxисгүй л санагдаж байна.

Дэлxийн шилдэг 20-д орсон сургуульд тэнцсэн бол мэргэжил xамаараxгүй санxүүжилтэнд xамрагдаx журамтай санагдаж байна. Эxнэр бид xоёрын нийт боловсролын зээлийн сангаас зээлж суралцсан дүнгээр цаашид өөрсдөө залууст тэтгэлэг олгоxоо ч амлаж байна.

Буруу зөв, муу сайныг нь та бүxэн шүү дээ..." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
647343
4 эможи

Иргэн
2023-05-24 19:09
Энэ ер нь ямар зальжин нөхөр вэ. Үнэн бол эхлээд 2 өрөө төл. Чадвал 3 нугалж төл!!! Дараа нь наад хуурмаг үгээ хэлж бай
Зочин
2023-05-24 11:12
Зээлээ төлөө, ичдэггүй луйварчид
Зочин
2023-05-24 11:03
бузар гэж хэлэх үг алгаа
Зочин
2023-05-23 19:04
Эд нар ямар онгироо гээч ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлсан хулгайчуудаас иргэд өөрсдөө хариугаа авнаа заавал зээлийг нь төлүүлнэдээ ИДЭР-ОДЫГ ЧИРЭЭД ИР ОНИГОР ХУЛГАЙЧИЙГ
Зочин
2023-05-23 19:00
Энэ олон үгтэй солио галзуу ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН МӨНХЖИН МӨН ГАЛЗУУ АВГАЙ ЦОЛМОН НЬ, МӨН НҮДНИЙ БУЛАЙ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ОЮУНГЭРЭЛИЙН ХҮҮ ИДЭР-ОД, МҮШНИЙ ГАНТӨМӨРИЙН ОХИН УРАНЗАЯА,ТҮҮЭИЙ НӨХӨР СОЛИО ГАЛЗУУЧУУД БҮХНИЙГ МЭДЭГЧ ШИГ СОЛИОРСОН ЮМНУУД ЭЦСИЙН ЭЦЭСТ ИЙМ Л ӨӨДГҮЙ ХУЛГАЙЧУУД БАЙНА ШҮҮДЭЭ. ХАРЦГАА МОНГОЛЧУУДАА ОЮУНГЭРЛИЙН ХҮҮ ХУДЛАА ЯРИАД ӨӨРИЙНХӨӨ ТОЛГОЙГООР ОРСОН ЮМ ШИГ ХУЦААД БАЙСАН ХААНА БАЙНА ОДОО БАС ОЮУНГЭРЭЛ ТӨРИЙН ТОЛГОЙ РУУ АВИРСААР ДОНГОССООР Л БАЙНА ИРГЭДЭЭ ЦӨМӨӨРӨӨ ЭД НАРТ ИНГЭЭЛ ДОРОМЖЛУУЛААД Л БАЙХ УУ ТӨРД ГАРГААД Л БАЙХ УУ ЖААХАН БОДООРОЙ НӨХДӨӨ
Зочин
2023-05-23 17:31
Энэ хоёр хулгайчыг гудамжинд таарвал нүүрэнд нь баас түрхэх хэрэгтэй. Хичнээн чадалтай хүүхдүүдийн боломжыг хулгайлав.
Зочин
2023-05-23 17:29
За төлчөөд юм ярьвал дээр байх. Барьцаанд байр тавьж байгаа юм чинь ямарч тэнэг хүн зээлээ төлөөд байраа авна гэж боднодоо
111
2023-05-23 15:33
Чиний хүн хулхидаж амьдрал үймүүлсэн хэдэн халтар төгрөгөөр хэн хүүхдээ сургах вэ,,,,үлгэр ярилгүй авсан газраа зээлээ буцааж төлчих ...
059
2023-05-23 15:30
Монголдоо байгаа шалгуур үзүүлэлтэнд нь тэнцсэнч авч чадаагүй хүүхэд зөндөө бхад Агаа Америкад баж зээл аваад бдаг... арын хаалгаар л авсан бна ш дээ...Хэний толгойг эргүүлэх гээд бгаа юм бэ...Чамд боломжоо луйвардуулсан хүүхдүүд одоо чмаас сайхан амьдарч бгаа даа...Нөгөө идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг гэдэг үг бдаг ш дээ... Гэтэл чи хүн луйвардаж шүүх цагдаагар л явж бгаа биз дээ. Гөлийсөн худлаа дүр эсгэсэн хулгайчууд
О.Мөнхжин
БЗС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up