О.Мөнхжин БЗС-гаас 1 тэрбум 260 сая төгрөг зээлж, гэр бүлийн хамт АНУ-д суралцжээ О.Мөнхжин БЗС-гаас 1 тэрбум 260 сая төгрөг зээлж, гэр бүлийн хамт АНУ-д суралцжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

О.Мөнхжин БЗС-гаас 1 тэрбум 260 сая төгрөг зээлж, гэр бүлийн хамт АНУ-д суралцжээ

2023 оны 5 сарын 23

Arslan.mn

Улс төрчдийн хамаарал бүхий этгээдүүд Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадын их, дээд сургуульд суралцсан талаарх мэдээлэл нийтэд ил болсноор олон нийтээс ихээхэн шүүмжлэлийг хүртэж буй.

Мөн БЗС-аас хувийн данс руугаа мөнгө шилжүүлэн авсан зөрчлүүд илэрч байгаа юм. Тухайлбал гадаадад зээлээр сурч байгаа болон суралцсан нэр бүхий 17 хүний сургалтын төлбөр болох 835 мянга 173 ам.долларыг тэдний хувийн дансанд шилжүүлсэн зөрчлийг арилгах чиглэлээр арга хэмжээ авч нэг ч хүний төлбөрийг барагдуулаагүй байна.

Тэгвэл, ил болгосон мэдээллээс "Бакалаврын хөтөлбөрт зээл, тэтгэлэг"-ийн хэсэг рүү орж харвал IHC койныг зах зээлд нэвтрүүлсэн, форекс арилжаач Отгонбаатарын Мөнхжингийн нэр байсан.

Тэрбээр АНУ-ын Вашингтоны их сургуульд суралцах 3 жилийн төлбөр болох 170 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 590 гаруй сая төгрөгийг Боловсролын зээлийн сангаас зээлсэн байна.

Ингэхдээ Санхүү, эдийн засагч мэргэжлээр суралцжээ. Түүний зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

Харин зөчигдөр ил болсон БЗС-аас хувийн данс руугаа мөнгө шилжүүлэн авсан зөрчлүүдийн дунд О.Мөнхжингийн эхнэр Н.Цолмонгийн нэр бас байна. Тэрээр Боловсролын зээлийн сургалтын төлбөр болох 188 мянган  ам.доллар буюу 630 сая орчим төгрөгийг хувийн дансаараа авчээ.

Ингэхдээ АНУ-ын Вашингтоны их сургуульд Хүрээлэн буй орчлонгийн чиглэлээр суралцжээ. Түүний зээлээ төлсөн эсэх нь тодорхойгүй байна.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
647331
4 эможи

Зочин
2023-05-23 17:48
Ямарч худалч хулгайч байдаг юмдээ
Зочин
2023-05-23 16:22
zugeer ulsad tolood barimtaa haruulchihaaa shouchka
зочин
2023-05-23 13:33
шоронд орохдоо уйлаад бсан муу луйварчинг ахиад шоронд нь хийгээч
irgen
2023-05-23 12:40
Ene pizdaa bas yuv dee
БЗС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up