Ц.Баатархүү: Галт зэвсэгтэй зугтсан цэргүүдийг хяналтдаа авч байршлыг тогтоосон Ц.Баатархүү: Галт зэвсэгтэй зугтсан цэргүүдийг хяналтдаа авч байршлыг тогтоосон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Баатархүү: Галт зэвсэгтэй зугтсан цэргүүдийг хяналтдаа авч байршлыг тогтоосон

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр заставт хугацаат цэргийн алба хааж байсан Х,М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө гарсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "4-р сарын 8-ны 22:58 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт Хилийн цэргийн дугаар ангийн постонд хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч хэргийн газар ажилласан. Хэргийн газарт 34 настай хүн буудуулсан байдалтай нас барсан хэрэг үйлдэгдсэн.

Хэргийн газарт харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагчид галт зэвсэгтэй орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон. Аймгийн цагдаагийн газар хилийн цэргийн гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг эрэн сурважлах ажиллагаа явуулж байна.Цэргүүдийг баривчилсан гэдэг нь ташаа мэдээлэл. Мотоцикл хулгайлсан гэх мэдээлэл урьдчилсан байдлаар тогтоосон. Гол нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдүүд байлдааны галт зэвсэг сумтай хэргийн газраас зугтсан учир энэ бол аюултай. Замдаа хүн амьтанд хохирол учруулах вий. Цагдаагийн газраас онцгой анхаарч сэжигтэй этгээдүүдийг баривчилахаар ажиллаж байна. Байлдааны галт зэвсэгтэй зугтсан этгээдүүдийг хохирол багатай баривчлах нь чухал байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
625319
4 эможи

эмээ
2021-04-09 18:43
хүүхдүүддээ гадаадын олон ангитай алаан хядаантай кино үзүүлж контор тоглуулж өсгөсөний гай эхнээсээ гарч байна . энэ үёийнхэн бүгд сэтгэцийн өвчтэй болчих аюул дунд байна
keyboard_arrow_up