Ш.Лхачинжав: Оргосон хоёр цэрэг айлаас мотоцикл гуйж авсан байна Ш.Лхачинжав: Оргосон хоёр цэрэг айлаас мотоцикл гуйж авсан байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ш.Лхачинжав: Оргосон хоёр цэрэг айлаас мотоцикл гуйж авсан байна

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан билээ. Энэ асуудлаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав "Хилийн цэргийн 0214 ангийн дөрөвдүгээр заставын харуул дээр өчигдөр 18.00 цагт байлдагч Х, М нарын бүрэлдэхүүнтэй манаа үүрэг гүйцэтгээд ирэх явцад харуулын дарга нь манаагаа шалгаж, буу туршихад манаа гал нээж харуулын даргаа хөнөөгөөд зугтсан  байна.

Говь-Алтай аймгийн цагдаа, тагнуул, ангийн бүрэлдэхүүнтэй баг мөрдлөгийн ажил хийж байна. Хоёр цэргийн албан хаагч харуул дээр үлдсэн. Үлдсэн хоёр цэргээс манаанд явж ирээд ийм үйлдэл хийсэн гэдэг мэдээллийг өгсөн. Бид үлдсэн хоёр цэргээс харуулын даргын зүгээс цэргүүдэд янз бүрийн дарамт шахалт үзүүлсэн үү гэдгийг тодруулсан. Цэргүүдийн мэдээлснээр ямар нэг дарамт шахалт байгаагүй гэсэн.  Харуулын дарга харин ч цэргүүдтэй хүнлэг харьцдаг байсан гэсэн.

Оргосон хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х, нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар юм.

Хоёр цэрэг Алтай сумын М гэгчийн айлд ороод мотоциклыг нь гуйж аваад явсан байна. Улмаар 50 орчим км-т Хонхор гэдэг газарт мотоциклоо орхиод цааш явсан мөрийг илрүүлээд мөшгөж байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
625312
1 эможи

эмээ
2021-04-09 18:49
ХҮН БОЛОХ БАГААСАА ХҮЛЭГ БОЛОХ УНАГАНААСАА ГЭДЭГ . ХҮҮХДЭЭ БАГААС НЬ ЭР ХҮН ЭХ ОРНЫ ХҮҮ БОЛГОН ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭГҮЙ ЭЦЭГ ЭХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ . ТЭРНЭЭС НЭГ ЖИЛИЙН ДОТОР АРМИ ТЭДНИЙГ НЭГИЙГЭЭ ЗОДОЖ БУУДАЖ АЛЖ СУРГААГҮЙ ШҮҮ . ҮНЭН ҮГ ХАТУУ . ТЭД ШУЛУУХАН ИЛЭН ДАЛАНГҮЙ ҮНЭНГ ХЭЛСЭН .
zochin
2021-04-09 12:58
manai Boogiitai adilhan baina.
zochin
2021-04-09 12:55
Энэ нийгмээс төрсөн ийм л залуус цэрэгт явж байгаа юм.Эд нарыг жилийн дотор хүмүүжүүлэх үү.ЗХЖШын даргын хэлсэн үг үнэний ортой.Эх Эцэг нь дийлээгүй хүмүүсийг энэ ухамсартай нөхдүүд төлөвшүүлээд өгдөө.Алтанхуяг гишүүнээ...
keyboard_arrow_up