ГССҮТ: Түргэний машинтай осолд өртөж амьд үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна
2025 оны 3 сарын 14
Энэ сарын 11-ний өдөр хот хоорондын автобус, эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн газар дээрээ нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал, тус ослын улмаас түргэний машинд сууж явсан зургаан хүн газар дээрээ нас барж, хоёр хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн байсан.
Тэгвэл ГССҮТ-д ослын улмаас хүргэгдэж ирсэн 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж байна гэдгийг тус төвөөс мэдээллээ.
Тухайлбал, 7 настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662175
0 эможи
Зочин
2025-03-16 07:54
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
Зочин
2025-03-16 07:27
Түргэн гэж их хурдтай л явах ёстой ойлголтоосоо түргэний жолооч нар салах ёстой. Замын нөхцөл байдалд тохируулсан хурдтай явах ёстойсон.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: