ШУУРХАЙ: Осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас баржээ ШУУРХАЙ: Осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас баржээ

2025 оны 3 сарын 12

Arslan.mn

Өчигдөр буюу /2025-03-11/-ний өдөр хот хоорондын автобус, эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдөж зургаан хүний амь эрсэдсэн зам тээврийн осол болсон байна.

Ослын улмаас өвчтөн тээвэрлэж явсан түргэний автомашины жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас баржээ.

Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим Төв аймаг Өндөрширээт сум “Талын-Уул гэх газарт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.

"Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-н ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь жолоодож яваад Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барч, 2 хүүхэд гэмтсэн" гэх мэдээллийг албаныхан өглөө.

Одоогоор тус хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа Төв аймгийн цагдаагийн газарт явагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662142
1 эможи

Зочин
2025-03-12 16:59
Тээврийн цагдаагийн алба үнэхээр ажлаа хийж чадахгүй байна
Зочин
2025-03-12 12:49
Түргэний тэрэг их л хурдтай явсан бололтой. АТҮТ-н Зорчигч тээврийн хэлтсийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол таарна. Номин авто буудлын менежер гэх намын бөгс долоож Завханаас ирсэн гар зайлах хэрэгтэй. Дандаа нам дагасан гөлөгнүүд ирээд ажил унагаад байна.
keyboard_arrow_up