Р.Гантуяа: ГССҮТ-д өдөрт ирж байгаа 500-600 үйлчлүүлэгчийн  200 гаруй нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна Р.Гантуяа: ГССҮТ-д өдөрт ирж байгаа 500-600 үйлчлүүлэгчийн 200 гаруй нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Р.Гантуяа: ГССҮТ-д өдөрт ирж байгаа 500-600 үйлчлүүлэгчийн 200 гаруй нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна

2022 оны 6 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр /2022.06.18/ ЭМЯ, ОБЕГ хамтран эмч нарын бүрэлдэхүүнтэй Дорнод аймагт авто осолд орсон 3 иргэнийг яаралтай нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэн, эрчимт эмчилгээнд оруулж байгаа талаар бид мэдээлсэн.

Учир нь өчигдөр тус аймагт хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан бөгөөд ослын улмаас 6 иргэний хүнд гэмтэл аваад байсан.

Хоёр автомашинд нийт 9 зорчигч байсан бөгөөд 3 хүн газар дээрээ амь эрсдэж, биеийн байдал хүнд байгаа 5 иргэнийг ийнхүү өнөөдөр нисдэг тэргээр яаралтай  ГССҮТ-д авчирлаа.

ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа “ ГССҮТ-д өдөрт 500-600 үйлчлүүлэгч ирж байна. Үүнээс 40-50 нь хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногт гэхэд  3000-4000 орчим үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан. Үүний 1500 гаруй буюу 40 хувь нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна. Амралт зугаалгын сар эхэлж байгаа энэ үед зам тээврийн ослын шалтгаантай гэмтлүүд маш их ихсэж байна. Ялангуяа гэр бүлээрээ хүүхэдтэйгээ явж байгаад осолд орж байгаа тоо маш их гарч байна. Ослын улмаас хүүхдүүд маш их гэмтэж байна.

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг 12 ортой үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 12 ор дүүрсэн байгаа. Үүнээс 6-д нь 2 сартайгаас 11 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ард иргэдэд анхааруулж хэлэхэд, хөдөө орон нутаг руу аялах, зугаалахад автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, машины суудалд хүний тоогоор сууж, хүүхдийг тусгай зориулалтыг суудлаар тээвэрлэх, өөрийн болон хайртай гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, зорчихыг анхааруулж байна." гэв.

Ташрамд дурдахад, ЭМЯ-наас эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор ГССҮТ-тэй хамтран зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл, бэртэл авсан иргэдийг тээвэрлэх ажлыг ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.  Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр биеийн байдал хүнд байгаа 5 өвчтөн ийнхүү ГССҮТ-д нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаар ирж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
638054
3 эможи

keyboard_arrow_up