COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ, ОБЕГ хамтран зам тээврийн ноцтой осолд орсон 6 иргэнийг шуурхай тээвэрлэн ГССҮТ-д хүлээлгэн өглөө

админ
2022 оны 6 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр /2022.06.18/ ЭМЯ, ОБЕГ хамтран эмч нарын бүрэлдэхүүнтэй Дорнод аймагт авто осолд орсон 3 иргэнийг яаралтай нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэн, эрчимт эмчилгээнд оруулж байна.

Учир нь өчигдөр тус аймагт хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан бөгөөд ослын улмаас 6 иргэн хүнд гэмтэл аваад байсан.

Хоёр автомашинд нийт 9 зорчигч байсан бөгөөд 3 хүн газар дээрээ амь эрсдэж, биеийн байдал хүнд байгаа 6 иргэнийг ийнхүү өнөөдөр нисдэг тэргээр яаралтай  ГССҮТ-д авчирч байна.

"Зам тээврийн осолд орсон иргэдийн ихэнх нь тархи болон цээжний хавсарсан гэмтлүүдтэй байна"

Arslan.mn

Энэ талаар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гантогтохоос тодруулахад " Энэ сарын 18-ны өдөр эмч нарыг баг  зам тээврийн ослын улмаас яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд газар дээр очиж тусламж үйлчилгээ үзүүлэн, нисдэг тэргээр өнөөдөр Улаанбаатар хот авч ирж, ГССҮТ-ийн эрчим эмчилгээнд оруулж байна.

Өчигдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвд тухайн осолд орж биеийн байдал хүнд байгаа 6 иргэн хүргэгдсэн бөгөөд төвийн эмч нарын биеийн байдлыг тогтворжуулах, хэвлийн гэмтэлтэй өвчтөнийг хэвлийн мэс засалд оруулж, гэдэс залгах мэс засал хийгдсэн байсан. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж, шөнө ажиглалт явуулсны үндсэн дээр өнөө өглөө эхний элжинд хавсарсан өвчтэй болон хүндрэх магадлалтай гэсэн 3 иргэнийг тээвэрлэж ирсэн. Араас 2 өвчтөн тээвэрлэгдэж ирж байна. Хэвлийн мэс засалд орсон иргэний биеийн байдлыг ажиглаж байгаад хот руу тээвэрлэх ажлууд хийгдэнэ.

Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн 3 том хүн, 3 хүүхэд байгаа. Иргэдийн биеийн байдлын хувьд тархи болон цээжний хавсарсан гэмтлүүдтэй байна." гэв.

"ГССҮТ-д өдөрт эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 200 хүн буюу 40 хувь нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна"

Arslan.mnГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Гантуяа “ ГССҮТ-д өдөрт 500-600 үйлчлүүлэгч ирж байна. Үүнээс 40-50 нь хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногт гэхэд  3000-4000 орчим үйлчлүүлэгч тусламж үйлчилгээ авсан. Үүний 1500 гаруй буюу 40 хувь нь авто ослын шалтгаантай гэмтлүүд байна. Амралт зугаалгын сар эхэлж байгаа энэ үед зам тээврийн осол маш их ихсэж байна. Ялангуяа гэр бүлээрээ хүүхэдтэйгээ явж байгаад осолд орж байгаа тоо маш их гарч байна. Ослын улмаас хүүхдүүд маш их гэмтэж байна.

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг 12 ортой үйл ажиллагаа явуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор 12 ор дүүрсэн байгаа. Үүнээс 6-д нь 2 сартайгаас 11 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Тиймээс ард иргэдэд анхааруулж хэлэхэд, хөдөө орон нутаг руу аялах, зугаалахад автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, машины суудалд хүний тоогоор сууж, хүүхдийг тусгай зориулалтыг суудлаар тээвэрлэх, өөрийн болон хайртай гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, зорчихыг анхааруулж байна." гэв.

Ташрамд дурдахад, ЭМЯ-наас эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор ГССҮТ-тэй хамтран зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл, бэртэл авсан иргэдийг тээвэрлэх ажлыг ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.  Энэ ажлын эхлэл болгон өнөөдөр биеийн байдал хүнд байгаа 6 иргэн ийнхүү ГССҮТ-д нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авахаар ирж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.САНЖААНОРОВ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
28
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
638053
56 эможи

zichin
2022-06-20 22:06
maash ih bayrllaa altan gart emch suwilagch mon ontsgoi bdalin alband ajildag bvh alban haagch nartai ta nar mine mogoin baatruud ymdaa
Зочин
2022-06-18 16:38
Францууд болон ОБЕГ, Гэмтлийнхэндээ баярлалаа
Зочин
2022-06-18 16:38
Францууд болон ОБЕГ, Гэмтлийнхэндээ баярлалаа
keyboard_arrow_up