Улсад хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн орлого жилийн дотор 671 сая болж, 2 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох ₮42,6 саяын ХОХИРОЛ УЛСАД УЧРУУЛСАН хэргийг прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, АТГ-аас нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Энхжаргаланг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Ж.Энхжаргаланд холбогдох хэргийн гол баримтууд:
-
Өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлэн, хууль бус томилгоо явуулсан.
-
Албаны эрх нөлөөгөө ашиглан албан ёсны тушаал, шийдвэргүйгээр мөнгөн шагнал олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон.
-
Худалдан авах ажиллагааны дагуу Үнэлгээний хороо байгуулалгүй, сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэр бүхий компанид 222.8 сая төгрөг шилжүүлсэн.
-
Өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардлыг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөс төлүүлж, улсын төсөвт хохирол учруулсан.
Тэгвэл улсад ₮42 саяын хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалангийн 2025 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр 2024 онд 303 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2025 онд 671 сая төгрөг болж нэг жилийн дотор 2 дахин нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮671 сая
Гэр бүлийн орлого: ₮3 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮19 тэрбум /Орон сууц-3, Үйлчилгээний зориулалттай барилга-4/
Тээврийн хэрэгсэл: ₮170 сая /Mercedes Benz E260 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮1,4 тэрбум /Өмчлөх-591м2-1, Эзэмших-228м2-1, Эзэмших-305м2-1 нийт 3 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮298 сая
Хадгаламж: ₮13 сая
Авлага: ₮13 тэрбум
Зээл: ₮550 сая гэж мэдүүлжээ.









