Ж.Энхжаргаланд холбогдох ₮42,6 саяын ХОХИРОЛ УЛСАД УЧРУУЛСАН хэргийг прокурорт шилжүүлжээ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланд холбогдох 42,6 сая төгрөгийн хохирол улсад учруулсан хэргийг прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, АТГ-аас Нийслэлийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Ж.Э нь өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж томилгоо хийсэн, хууль бус мөнгөн шагнал олгосон, дураараа аашилсан, албаны эрх нөлөөг ашиглан тушаал шийдвэргүйгээр эдийн засгийн давуу байдал бий болгосон, үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр нийт 222,8 сая төгрөгийг нэр бүхий компанид шилжүүлж давуу байдал бий болгосон, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд гарсан төлбөрийг төрийн өмчит аж ахуйн нэгжийн төсвөөр төлүүлэх хэлбэрээр улсад 42,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргээр шалгажээ.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.









