ХУУРАМЧ ДИПЛОМ ашиглан дарга болтлоо дэвшсэн Т.Батбилэг  “орох оронгүй“ ч  ₮124 саяын хурдан удмын 30 АДУУТАЙ ХУУРАМЧ ДИПЛОМ ашиглан дарга болтлоо дэвшсэн Т.Батбилэг “орох оронгүй“ ч ₮124 саяын хурдан удмын 30 АДУУТАЙ
05 сарын 06, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ХУУРАМЧ ДИПЛОМ ашиглан дарга болтлоо дэвшсэн Т.Батбилэг “орох оронгүй“ ч ₮124 саяын хурдан удмын 30 АДУУТАЙ

2026 оны 5 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий төрийн өмчит компаниас 2024-2025 оны хугацаанд хувийн хэвшлийн 4 компани руу нийт 8.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрийдлээр шилжүүлэн албан татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга асан Б.Галхүү, Санхүүгийн албаны дарга асан н.Лхагвасүрэн нар хууль зөрчиж, 4 компани руу 8.7 тэрбум төгрөг шилжүүлэн, өөрсдийн хамаарал бүхий иргэдийн дансаар авсан хэрэг шалгагдаж эхэлжээ.

Гэтэл Улаанбаатар зам засвар, арчлалтын газар (УБЗЗАГ) орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар энэ оны гуравдугаар сард Төмөрхүүгийн БАТЧИЛЭГИЙГ томилжээ.

Т.Батбилэг нь Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Хамгийн ноцтой нь, тэрээр өнгөрсөн жил яг өдийд ХУУРАМЧ ДИПЛОМЫН асуудалд нэр холбогдсон удаатай.

Тодруулбал, ШУТИС-ийг 2008 онд цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн гэх D200828037  дугаар бүхий дипломыг ажилд орох үедээ бичиг баримтдаа хавсаргаж өгчээ. Гэтэл энэхүү диплом нь хуурамч бөгөөд D200828037 дугаар бүхий диплом нь гидрогеологи мэргэжлээр төгссөн Т.Өрнөхийн дипломын эх хувь болон ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяагийн Замын хөгжлийн газарт илгээсэн албан бичгээр баталгаажиж олын шүүмжлэлд өртөөд байсан.

Тэгвэл ХУУРАМЧ ДИПЛОМ ашиглан Улаанбаатар зам, засвар арчлалтын газрын дарга болтлоо дэвшсэн Т.Батбилэгийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮47 сая
Гэр бүлийн орлого: ₮10 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая 
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮124 сая /Хурдан удмын адуу-12, Адуу-19/
Газар: ₮70 сая /Эзэмших-10000м2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮75 сая
Хадгаламж: ₮42 сая 
Авлага:  ₮40 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Хуурамч дипломтой төрийн албанд ажилласан Т.Батбилэгт  хариуцлага тооцох бус  ДАРГЫН СУУДЛААР шагнасан бололтой. 

Arslan.mn

Эх сурвалж news.mn-ээс авав

Эх сурвалж Dobu.mn-ээс авав.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668773
0 эможи

keyboard_arrow_up