₮8.7 тэрбумыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн байжээ ₮8.7 тэрбумыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн байжээ
05 сарын 05, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

₮8.7 тэрбумыг өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн байжээ

2026 оны 5 сарын 05

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд зам засвар, арчлалтын ажил хийж гүйцэтгэдэг нэр бүхий төрийн өмчит компаниас 2024-2025 оны хугацаанд хувийн хэвшлийн 4 компани руу нийт 8.7 тэрбум төгрөгийг холбогдох хууль тогтоомжийг зөрчин шилжүүлжээ.

Тодруулбал, санхүүгийн анхан шатны баримтын бүрдэлгүйгээр, ажил үйлчилгээ худалдан авсан гэх нэрийдлээр шилжүүлэн албан татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Уг үйлдлийг 2023, 2024 онд тус газрын даргаар ажиллаж байсан Г, Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Л нар үйлдсэн болохыг тогтоосон. Улмаар  өөрсдийн хамаарал бүхий иргэдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлэн авах замаар хөрөнгө завшсан, хөрөнгийн эх сурвалжийг зориуд нуух байдлаар олон тооны гүйлгээгээр дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөлийг илрүүлжээ.

Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668751
0 эможи

зочин
2026-05-05 14:30
Яасан ч ханаж цаддаггүй нөхдүүд вэ. Худал хуурмаг хулгай нүүрлээгүй салбар гэж ер нь байна уу.
keyboard_arrow_up