Засаг дарга Х.БОЛОРМАА: Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байгаа учраас 10 кг гурил, тавгийн еэвэн өгөхөөр болсон Засаг дарга Х.БОЛОРМАА: Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байгаа учраас 10 кг гурил, тавгийн еэвэн өгөхөөр болсон
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Засаг дарга Х.БОЛОРМАА: Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байгаа учраас 10 кг гурил, тавгийн еэвэн өгөхөөр болсон

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

Сүхбаатар дүүрэг одонтой эхчүүдэд өгөх бэлгийн багцын 900 сая, ахмадуудын бэлгийн багцын 1.3 тэрбум төгрөгийн тендер зарлаад байв. Дүүргийн ЗДТГ-аас тендерүүдийг цуцалжээ. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа цахим хуудсандаа нийтлээд байсан талаад бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл  Засаг дарга Х.Болормаа өчигдөр /2023.01.31/ Тв8 телевизийн "Зочны цаг"-т орж дээрх асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Сүхбаатар дүүргийн ИТХ-аараа Ахмадыг дэмжих хөтөлбөрийг батлуулсан. Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байна. Орон гэр нь шатчихсан хүмүүс орж ирж байна. Өрх толгойлсон ээж, аавууд байна.  Дүүргийн хэмжээнд 18 мянган ахмад настан байдаг. Бид ярилцаад хэвийн боов биш таван кг будаа, 10 кг гурил болон тавгийн еэвэн өгөхөөр болсон байсан. Нийтээрээ шийдэж, энэ шийдвэрийг гаргасан. Тогтоолыг Засаг дарга л хэрэгжүүлж байгаа юм. Би хууль зөрчөөгүй. Өнөөдөр би 300 тэрбум төгрөг баталчихаад нийслэлийн төсвийн 30 хувийг бүрдүүлчихээд 1 тэрбум төгрөгийг ахмадууддаа зарцуулж  болдоггүй юм бэ. " гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
644430
4 эможи

Зочин
2023-02-01 13:51
Бэлэг өгөх биш аж амьдралыг нь сайжруулах үүрэгтэй биз дээ
зочин
2023-02-01 11:30
Баянгол дүүргийн ахмадууд Ж,Ганбаатар гишүүн улаан ууттай бэлэг өгсөн гээд л бөөн талархал бичээд бсан шүү Ямар нь өгч болдог ямар нь болдоггүй юм
Зочин
2023-02-01 11:06
Чингэлтэй дүүргийн 6-р хороо ахмадуудаа хүндэтгэл үзүүлээчээ ачбаяраа
Зочин
2023-02-01 10:58
Ahmad neriin dor uuj idehee l bolichih heregtei
Зочин
2023-02-01 10:47
бэлэг биш ахмадын хуулийн дагуу хүндэтгэл юм. Харин СБД ахмадууддаа хүндэтгэ үзүүлдэггүй шүү. Торолуудыг бүү тоо. Бусад дүүрэгүүд хүнднтгэл үзүүлсэн.
зочин
2023-02-01 10:44
мөнгө хөрөнгө рүү улайрсан аймаар зүс царайтай авгай вэ
зочин
2023-02-01 10:42
ард түмний амьдралыг хүнд хэцүү болгосон танай нам МАН хариуцлагаа үүрээд огцрох хэрэгтэй
keyboard_arrow_up