СБД-ийн засаг дарга Х.Болормаа одонтой ээжүүдэд өгөх бэлгийн багцын 900 саяын ТЕНДЕРЭЭ цуцалжээ СБД-ийн засаг дарга Х.Болормаа одонтой ээжүүдэд өгөх бэлгийн багцын 900 саяын ТЕНДЕРЭЭ цуцалжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СБД-ийн засаг дарга Х.Болормаа одонтой ээжүүдэд өгөх бэлгийн багцын 900 саяын ТЕНДЕРЭЭ цуцалжээ

2023 оны 2 сарын 01

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг эмэгтэйчүүдийн баярт зориулж 900,100,000 төгрөгийн тендер зарлаад байв. Тодруулбал, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан дүүргийн алдарт эхийн одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулан бэлгийн багц худалдан авах тендер байсан юм.

Тэгвэл энэ мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл ихээр дагуулсан учир цуцлахаар болжээ.

Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа цахим хуудсандаа нийтэлсэн байна.

Мөн тус дүүргийн засаг дарга Х.Болормаа 1,360,400,000 төгрөгийн бэлэгний тендер зарлаж шалгаруулаад байсан чмөн хүчингүй болгосон талаар бид өмнө мэдээлж байсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644423
1 эможи

Mm
2023-02-01 10:39
Orond ni ehcuudin yoga uulzalt surgalt sport baival heregtei yma.
keyboard_arrow_up