СБД-ийн засаг дарга Х.Болормаа гурил, будаа авах 1.3 тэрбумын бэлгийн ТЕНДЕРЭЭ ЦУЦЛАХААР болжээ СБД-ийн засаг дарга Х.Болормаа гурил, будаа авах 1.3 тэрбумын бэлгийн ТЕНДЕРЭЭ ЦУЦЛАХААР болжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СБД-ийн засаг дарга Х.Болормаа гурил, будаа авах 1.3 тэрбумын бэлгийн ТЕНДЕРЭЭ ЦУЦЛАХААР болжээ

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нэгдүгээр сарын 23-ны өдөр 1,360,400,000 төгрөгийн бэлэгний тендер зарлаж, сонгон шалгаруулалтаа хийгээд байсан.

Тодруулбал, тус дүүргийн 1-20 дугаар хорооны цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар энэхүү тендерийг зарласан байна. Тухайлбал энэхүү арга хэмжээнд зориулж 17,900 ширхэг дээд гурил, цагаан будаа, суурь еэвэн тус тус авахаар тусгажээ.

Гэвч энэхүү үйлдэл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.5.1 дэх заалтыг зөрчөөд байсан. Өөрөөр хэлбэл хуульд "Төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглоно" хэмээн заасан байдаг.

Тэгвэл олны хатуу эсэргүүцэлтэй тулсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа тэрбумын үнэлгээтэй бэлэг, сэлтний тендерээ цуцлахаар болсон талаар тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсанд бичсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644373
2 эможи

keyboard_arrow_up