“Хүннү хотын хөгжлийн корпорац“-ийг удирдаж буй Б.Гүнболд ₮900 саяын 7 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮200 саяын үнэлгээтэй 8 ГАЗАРТАЙ “Хүннү хотын хөгжлийн корпорац“-ийг удирдаж буй Б.Гүнболд ₮900 саяын 7 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮200 саяын үнэлгээтэй 8 ГАЗАРТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Хүннү хотын хөгжлийн корпорац“-ийг удирдаж буй Б.Гүнболд ₮900 саяын 7 ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮200 саяын үнэлгээтэй 8 ГАЗАРТАЙ

2026 оны 1 сарын 28

Arslan.mn

АТГ-аас өчигдөр орой авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан улсын ахлах байцаагч А.Бямбадоржийн гэрт болон ажлын өрөөнд нэгжлэг хийжээ. Мөн түүний хэрэгтэй холбогдуулан "Хүннү" хотын хөгжлийн корпорацийн инженер Б.Мөнхсайханы гэр болон албан өрөөнд НЭГЖЛЭГ хийсэн нь олны анхаарлыг татаж буй.

Тэгвэл  Хүннү хот руу хөрөнгө оруулалт татах чиг үүрэгтэй "Хүннү хотын хөгжлийн корпорац" ХХК-г удирдаад буй  Б.Гүнболдын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, өмнө нь Барилга, хот байгуулалтын яамны Газрын даргаар олон ажил ажиллаж байсан нэгэн.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮102 сая
Гэр бүлийн орлого: ₮149 сая
Орон сууц барилга байгууламж: ₮900 сая /орон сууц-7, Зуслангийн байшин-1, Хашаа байшин-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮3 сая /Honda, Mobilio маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮10 сая /Хурдан удмын адуу-1/
Газар: ₮200 саяын үнэлгээтэй 

  • Эзэмших-120м2-1 
  • Эзэмших-234м2-1
  • Эзэмших-3083м2-1 
  • Эзэмших-3479м2-1
  • Эзэмших-400м2-1
  • Эзэмших-699м2-1
  • Эзэмших-700м2-1
  • Өмчлөх-415м2-1

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: ₮189 сая  Бэлэн мөнгө: ₮192 сая
Авлага:  ₮47 сая
Зээл:  ₮45 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667362
0 эможи

Зочин
2026-01-28 11:49
Данхын тавиулууд газар дээр байхгүй хотын нэрээр цалин авилгал юм юм авна
keyboard_arrow_up