АТГ-т АВЛИГЫН хэргээр шалгагдаж эхэлсэн улсын ахлах байцаагч А.Бямбадорж ₮833 саяын 4 ОРОН СУУЦТАЙ

АТГ-аас өчигдөр /2026.01.27/ орой улсын ахлах байцаагч А.Бямбадоржийн гэрт болон ажлын өрөөнд нэгжлэг хийжээ.
А.Бямбадорж нь Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яаманд Ахлах шинжээчээр ажилладаг байна.
Тэрээр өмнө нь МХЕГ-т Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд уг ажилтай нь холбогдуулан авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан ийнхүү шалгаж эхэлжээ.
Мөн А.Бямбадоржийн хэрэгтэй холбогдуулан "Хүннү" хотын хөгжлийн корпорацийн инженер Б.Мөнхсайханы гэр болон албан өрөөнд нэгжлэг хийжээ.
Тэгвэл АТГ-д шалгагдаж эхэлсэн улсын ахлах байцаагч А.Бямбадоржийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮49 сая
Гэр бүлийн орлого: ₮56 сая
Орон сууц барилга байгууламж: ₮833 сая /орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮748 сая /Suzuki, Jimny маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0сая
Газар: ₮2 сая /Эзэмших-0.07га /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮29 сая
Хадгаламж: ₮24 сая
Авлага: ₮36 сая
Зээл: ₮195 сая гэж мэдүүлжээ.





