ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцсан.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч гэж байж болохгүй. Тэр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Л.Халтар сайд шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь, их олон юм сонсогдоод байгаа гэдгээ анхаар." гэж сануулсан.

Тэгвэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн  энэ сарын 02-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.

Түүний өргөдлөө өгөх болсон нь Ерөнхий сайдын хэлсэн дээрх үгтэй холбоотой байж болзошгүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625158
1 эможи

Шинэ Монгол
2021-04-07 10:38
ИНЕГ-ын ажлын шаардлага хэрэгцээг нь мэдэхгүй, төрийн өмч хөрөнгө гэдэг нэр дор хөрөнгийг нь шууд компаничилж дайчилж байгаа нь үнэхээр ГАЙХАМ. Шалгаад илүү машин техник байдаг бол данснаас данс руу шууд шилжүүлж авах ёстой. Нийтэд үйлчилгээнд явсан техникийг иргэний нисэх үйл ажиллагаандаа яаж ч ашиглах билээ. Тайлбар тавьсан нь, Бямбаагийн зөв.
Зочин
2021-04-06 08:52
ХЭРЭВ ХЭН НЭГ НЬ ЧОЙНЯМ ШИГ ОЮУНЭРДЭНЭ ЗГ НЬ ШҮҮМЖИЛЖ ШҮЛЭГЛЭВЭЛ 0ЧОЙ ШИГ ШОРОНД ОРОХ НЭЭ . ЗГ - Г ЭСЭРГҮҮЦЭХ ЁСГҮЙ Ч ГЭХ ШИГ . ТЭР ГАНЦААРАА УХААНТАЙ БУСАД НЬ ТЭНЭГ ЮМ УУ . ЭСХҮЛ ЭНЭ МАХАН ТОЛГОЙТ ӨӨРИЙГӨӨ КИМ БИДНИЙГ ХОЙТ СОЛОНГОСЫН АРД ТҮМЭН ГЭЖ АНДУУРААД БАЙГАА ЮМ УУ . ҮГ ХЭЛЖ БУРУУД НҮД ХУРЦ БАЙЖ БОЛОХГҮЙ ЮУ .
Зочин
2021-04-06 08:38
ЗА АХАА ГЭЖ ДАЛАЙСАН ГАЗАР НЬ ДАЛД ОРЖ ДАЛЛАСАН ГАЗАРТ НЬ ИЛ ГАРЧ ЧАДАХГҮЙ НӨХӨД ТӨРД АЛБА ХААХ ХЭРЭГГҮЙ ГЭЖЭЭ . ЭНЭ МОРИН ТОЛГОЙТ ЧИНЬ БАС НЭГ ДАРӨНГУЙЛАГЧ БОЛОХ САНААТАЙ ЮМАА ДАА . ХЭЛЖ БАЙГАА НЬ ТИЙМ Л УТГАТАЙ СОНСОГДОЖ БАЙНА ДАА
ЭМЭЭ
2021-04-06 08:20
ИХ ХУРАЛ ТАРЖ ЗГ ОГЦОРОХ ЁСТОЙ . ШУДАРГА ЁСЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ТӨР ШҮҮ ДЭЭ
keyboard_arrow_up