Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой

2021 оны 4 сарын 02

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумъяабазар болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Сул зогсож байгаа автобуснуудаа эргэлтэд оруул. Энэ зүйлийг, Засгийн шийдвэрийг дагахгүй байгаа төрийн албан хаагч байж болохгүй. Шаардалагтай бол ажлаас нь чөлөөл. Бид өөр арга барилтай байх ёстой. Хүн нийтийн тээврээр зорчих нь тухтай байхаас гадна цаг хэмнэдэг байх шаардлагатай байна. Бүгдээрээ машинаараа явдаг, нийтийн тээвэрт хүн суудаггүй байвал Улаанбаатар яваандаа тэг зогсолтод орно.  Тухайн буудал дээр нэг цагт нэг автобус очдог биш 15 минутад л очдог байх хэрэгтэй.

Нийтийн тээврийн үйлчилгээ нь хувийн автомашинаар зорчихоос илүү тухтай байх ёстой. Ихэнх автобусыг халуун орноос авчирдаг тул халаагч байдаггүй. Түүнийг нь Монголдоо хийдэг ч хоёр жил болоод эвдэрчихдэг. Хүмүүс өвлийн цагт автобусанд суухаас айдаг. Өвлийн цаг хүйтэн автобусанд суух ямар олигтой байх вэ. Дараагийн удаад парк шинэчлэл хийхдээ үүнд анхаарах хэрэгтэй.

Дараагийн алхам нь зориулалтын халаагч, агааржуулагчтай автобус байх хэрэгтэй. Дээр нь автобусанд халуун хэмжигч байршуулах шаардлагатай байна. Үүнийг Хотын дарга судалж, шийдэж өгөх хэрэгтэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625041
0 эможи

Baagii
2021-04-02 18:22
Nadad 100 avyobus avchraad 10n jil ajillah erh ogchih benz avtobusaar uilchilii unegui gej baihgui oroi 22tsagaas hoish 1000 hol chigleld 2000 t odor 500 t uilchilne 9nas hurtel unegui 10 aas 18 nas 200t oyitan 300 t geed uilchileed yavchii
Нийслэл хүү
2021-04-02 10:03
Хэрвээ нийтийн тээвэр ийм болбол унаагаа зарлооо
Зочин
2021-04-02 09:59
Хотын дарга Ерөнхий сайдаар ажлаа хийлгэчих юмаа, иймэрхүү энгийн хүнээ гэсэн ажлыг цалин авч байгаагийн хувьд өөрөө санаачлаад хийлгэчмээр санагдахын...дэндүү сэтгэлгүй нь харагдаж бна
keyboard_arrow_up