Ерөнхий сайд “AstraZeneca“  вакциныг маргааш морин цагт хийлгэх үү Ерөнхий сайд “AstraZeneca“ вакциныг маргааш морин цагт хийлгэх үү
04 сарын 05, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ерөнхий сайд “AstraZeneca“ вакциныг маргааш морин цагт хийлгэх үү

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Монгол Улс Ковид-19 цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Тэгвэл БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун "AstraZeneca" вакциныг өнөөдөр өглөө эх орондоо авчирлаа. Харин хоёр дахь ээлжийн вакцин БНХАУ-аас ирж байна.

Тиймээс маргаашаас эхлэн Монгол улсад эрүүл мэндийн ажилтнуудаас эхлэн бүх нийтийн дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлэхээр болж байна. 

Вакцины анхны тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж ард, иргэдээ дархлаажуулалтад уриална гэж  мэдэгдсэн.  

Тэгвэл Ерөнхий сайдын хувьд “АстраЗенека” компанийн вакциныг маргааш хийлгэнэ гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг ЗГ, ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр  албан ёсоор мэдэгдлээ.  

Ерөнхий сайд маргааш морин цагт вакцин тариулна гэх мэдээлэл гарчээ. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн вакцин тариулах цагийг иргэд ихээхэн анхаарч эхэлсэн бололтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
2
confuse an post
1
angry an post
623860
6 эможи

keyboard_arrow_up