Өнөөдрөөс COVID-19-ийн эсрэг вакциныг татах ажил эхэлнэ. Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ Өнөөдрөөс COVID-19-ийн эсрэг вакциныг татах ажил эхэлнэ. Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс COVID-19-ийн эсрэг вакциныг татах ажил эхэлнэ. Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэнэ

2021 оны 2 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар ХӨСҮТ-д ажиллалаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

Вакцинжуулалтанд хамруулах ажлыг тэргүүн эгнээнд хийхээс өөр аргагүй юм байна. Вакцинжуулалтын өмнө хийгдэж байгаа үндэсний хэмжээний ажил бол "Нэг өрх, нэг иргэн шинжилгээ" юм. Шинжилгээнд идэвхитэй хамрагдаж буй ард иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан.

Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны тунг хийлгэнэ. Ард иргэдэд мэдээ, мэдээллийг нээлттэй өгөх хэрэгтэй. Бидний хувьд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг стандартынх нь дагуу авчирч хэрэглэнэ. " гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

Хөл хорио 23-наас дуусаж байна. 23-наас вакцин хийж эхэлнэ. Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд, эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна.Эхний ээлжинд AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ.

Хадгалалтын бэлэн байдлыг хангасан байгаа. ХӨСҮТ-д байрлах үндэсний агуулах хадгална. Тэнд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдэж, бэлэн байдлыг хангасан. Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах ёстой. Бид агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулсан. 

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623642
1 эможи

Оюундэлгэр
2021-02-16 10:14
Вакцин хийлгэе гэж бодож бга бол хадгалалтын горим алдаагүй дээр нь хурдан хийлгэсэн нь дээр бх
иргэн
2021-02-16 09:34
Яг иргэдээ зоригжуулж уриалах гэж байгаа бол Астразенеккаг нь хийлгээрэй. Нөгөөхөд нь бол тэртэй тэргүй итгэж байгаа
keyboard_arrow_up