Манчестер Юнайтедын дэмжигч Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох УРИЛГА авчээ Манчестер Юнайтедын дэмжигч Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох УРИЛГА авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Манчестер Юнайтедын дэмжигч Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглох УРИЛГА авчээ

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарчээ. Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсан байна. Түүний аяллын богино түүхийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, дэлхийн олон хүнд хүрсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ удаад шүтэн биширдэг Манчестер Юнайтед хөлбөмбөгийн багаас түүнтэй холбогдож Олд Траффордод болох шоу тоглолтод оролцож хөлбөмбөг тоглох урилга илгээжээ.

Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна. Гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.

“Пүрэв гарагт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо” гэжээ. Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ ээ” хэмээжээ

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657214
2 эможи

keyboard_arrow_up