Монголоос Манчестер хот руу дугуйгаар 14 мянган км аялж, дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлжээ Монголоос Манчестер хот руу дугуйгаар 14 мянган км аялж, дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголоос Манчестер хот руу дугуйгаар 14 мянган км аялж, дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлжээ

2024 оны 5 сарын 17

Arslan.mn
Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарчээ.

Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсан байна.

Түүний гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, олон хүнд хүрээд байгаа юм.

Энэ талаараа тэрбээр "Дугуйгаа жийх бүрдээ би Олд Траффордод очих мөрөөдлөө биелүүлэхийн төлөө замаа ахиулаад зогсохгүй өөрийгөө юуг ч хийж чадна гэдгээ нотолж байгаа хэрэг гэж бодож байлаа. 

Олд Траффорд бол миний хувьд зүгээр л нэг хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн биш. Энэ бол урам зориг, хайр, аз жаргал бас багахан гуниг. Энэ бол миний гэр" хэмээж байв. 

Wazza буюу Очироо мөрөөдөл болсон цэнгэлдэхдээ очиж өөрийнхөө шүтээн хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй уулзсан нь аяллынх нь хамгийн оргил хэсэг байсан гэлтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657006
8 эможи

Зочид
2024-05-18 07:14
Б.Очирваань хүүд баяр хүргэж, тэр хол газарт мөрөөдлөө биелүүлж,ямар их тэсвэр хатуужилтай, урам зоригтой авхаалжтай хүү тул талархаж байна.
Билэгт. Д
2024-05-17 21:15
Өөрийн хүсэл зоригоор бүхнийг даван туулж мөрөөдлөө биелүүлжээ. Хүү.
keyboard_arrow_up