З.Батырбек: ХБ-ны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг арилжааны банкны 6, 8 хувийн зээлээр авах боломжтой З.Батырбек: ХБ-ны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг арилжааны банкны 6, 8 хувийн зээлээр авах боломжтой
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

З.Батырбек: ХБ-ны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг арилжааны банкны 6, 8 хувийн зээлээр авах боломжтой

2023 оны 6 сарын 06

Arslan.mn

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй худалдан борлуулах болсон талаар өнөөдөр Хөгжлийн банкнаас мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнгөрсөн сарын 05-ныг хүртэл хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл барагдуулжээ.

Тус банк зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа ч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн барагдуулах нөхцөл үүссэн байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар 270 тэрбум төгрөг байна. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хөгжлийн банкны Эрсдлийн удирдлагын газрын захирал З.Батырбек "Хөгжлийн банк үл хөдлөх хөрөнгүүдийг зээлээр арилжаалах боломжгүй. Тиймээс тухайн иргэд арилжааны банкуудаар дамжуулан 6, 8 хувийн зээлээр авах боломжтой" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647847
0 эможи

keyboard_arrow_up