ЖАГСААЛТ: Хөгжлийн банкны ДАРААХ 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана ЖАГСААЛТ: Хөгжлийн банкны ДАРААХ 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЖАГСААЛТ: Хөгжлийн банкны ДАРААХ 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана

2023 оны 6 сарын 06

Arslan.mn

 

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнгөрсөн сарын 05-ныг хүртэл хугацаанд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл барагдуулжээ.

Тус банк зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа ч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн барагдуулах нөхцөл үүссэн байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн хүрээнд шүүхийн шийдвэрийн дагуу банкны өмчлөлд шилжүүлсэн, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар 270 тэрбум төгрөг байна. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:

  • Бүрэн ашиглалтад орсон болон худалдан борлуулахад бэлэн
  • Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй
  • Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө

Хөгжлийн банкны зүгээс энэ удаа бүрэн ашиглалтад орсон болон худалдан борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгийг борлуулахаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна.

Худалдан борлуулахаар нийтэд зарласан хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр нь очиж үзэх бол энэ сарын 03-наас 14-нийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулж, үзүүлэх бөгөөд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлах боломжтой.

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны 06 дугаар сарын 15-20-ны өдрийн хооронд www.dbm.mn банкны вэб сайтын “Худалдан борлуулах ҮХХ” цэсэнд ирүүлсэн саналуудыг нэгтгэн, шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647841
0 эможи

keyboard_arrow_up