“Алтай групп“-ын Х.Бат-Эрдэнэ ЖДҮХС-аас 5 компаниараа 10 тэрбумын зээл авсан ч ТӨЛӨӨЛГҮЙ байна “Алтай групп“-ын Х.Бат-Эрдэнэ ЖДҮХС-аас 5 компаниараа 10 тэрбумын зээл авсан ч ТӨЛӨӨЛГҮЙ байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Алтай групп“-ын Х.Бат-Эрдэнэ ЖДҮХС-аас 5 компаниараа 10 тэрбумын зээл авсан ч ТӨЛӨӨЛГҮЙ байна

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Одоогоос дөрвөн жилийн өмнө Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэр бүхий 49 улстөрчийг зарлаж байсан. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хэд хэдэн тэрбум хүртэлх төгрөгийн зээл аваад одоог хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байгаа билээ.

Тэдний нэг бол “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК юм.

 “Алтай групп” компанийн  20 хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг бол 80 хувийг нь "Алтай констракшн" эзэмшдэг бөгөөд тэр өөрийн  хамаарал бүхий  5 компаниараа 10 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авч байсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 

Уг зээлийг Х.Бат-Эрдэнэд зээл олгох боломжийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон хэмээн ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэг шүүх, цагдаад дуудагдаж ЖДҮХС-ийн хэрэгт холбогдож байсан Талаар өмнө бид мэдээлж байсан. Улмаар О.Мөнгөнцэцэг нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болно” гэсний дагуу НПГ-ын хяналтын прокурор хэргийг нь хянаад шүүхэд хүргүүлсэн байдаг. Улмаар шүүхээс О.Мөнгөнцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг.

Ингээд 2 тэрбумын зээл авах боломж олгосон этгээд ял авса ч компаниуд өрөө төлөөгүй явсаар байна.

Ташрамд дурдахад, Хөгжлийн банкнаас "Алтай групп" ХХК газар тариалангийн салбар төсөл хэрэгжүүлэхээр нийт 50 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд  тус компанийн өрийн үлдэгдэл 76,1 тэрбум төгрөг байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646466
0 эможи

Х.Бат-Эрдэнэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up