ЖДҮХС-гийн захиралд 13 сая төгрөгөөр торгох ЯЛ ШИЙТГЭЖЭЭ ЖДҮХС-гийн захиралд 13 сая төгрөгөөр торгох ЯЛ ШИЙТГЭЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮХС-гийн захиралд 13 сая төгрөгөөр торгох ЯЛ ШИЙТГЭЖЭЭ

2022 оны 4 сарын 11

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан О.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний гаргасан хүсэлтийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргаж болно” гэсний дагуу НПГ-ын хяналтын прокурор хэргийг нь хянаад шүүхэд хүргүүлсэн юм.

Улмаар шүүхээс О.Мөнгөнцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. Тэрбээр ЖДҮХС-гийн захирал, Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа Хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмыг зөрчин, хамаарал бүхий хүн буюу хадам дүүгийнхээ нөхөр Н.Оргилын эзэмшлийн “Ийстерн агро” ХХК-д 400 сая төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон.

ЖДҮХС-гийн захирал асан О.Мөнгөнцэцэг өмнө нь дээрх үйлдлээс гадна “Алтай групп” буюу “Алтай констракшн” компанийн хамааралтай “Блю скай стар”, “Кореасан са”, “Төгс шим”, “Рояал кроун”, “Буйр лейк тур” ХХК тус бүрт хоёр тэрбум төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал олгосон гэх хэрэгт тус сангийн Зээл, төслийн албаны дарга бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Довчинсамбуутай хамт холбогдож байсан юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635942
0 эможи

h
2022-04-11 23:09
huts zow shiidej maluuudaaa
Zochin
2022-04-11 18:53
Dahin shalga
Зочин
2022-04-11 14:15
хэнийг доромжлоод байнаа, наад авгай чинь идсэн мөнгөөрөө зайсанд Тэгри гээд ресторан Эдэлвайс гээд төвд зочид буудал хүртэл ажиллуулдаг ш дээ.
keyboard_arrow_up