COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Трамптай уулзсан хоёр дахь хүн коронавирусний халдвар авчээ

2020 оны 3 сарын 14

Arslan.mn

Флорида муж улс дахь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн эдлэнд гуравдугаар сарын 8-нд зочилсон хоёр дахь хүнээс коронавирусний халдвар илэрсэн гэж АР агентлаг  мэдээлжээ.

Халдвар авсан хүн Трампын хувийн харшид болсон хөрөнгө босгох арга хэмжээнд оролцжээ. АР агентлаг халдвар авсан зочин хэн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

АНУ-ын Майами хотоос өнгөрөгч лхагва гаргийн орой буцаж ирсэн Бразилын төлөөлөгчдийн багт багтсан тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Фабио Вайингартен коронавирусний халдвар авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.  Тэрбээр мөн  Дональд Трампын хувийн эдлэнд Мар-а-Лагод зочилжээ.

Эх сурвалж: The straits times 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
1
614815
6 эможи
keyboard_arrow_up