COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дональд Трамптай уулзсан Бразилын албаны хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2020 оны 3 сарын 13

Arslan.mn

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонаругийн олон нийттэй харилцах албаны дарга Фабио Вайнгартен саяхан АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаад эх орондоо буцаж ирснийх нь дараа шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна.

Тэрээр ерөнхийлөгчийнхөө айлчлалын бүрэлдэхүүнд багтсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үед нь хамт байлцжээ.

Тиймээс ерөнхийлөгч Болсонаругаас мөн коронавирусийн шинжилгээ авч, халдварт өвчнөөс хамгаалах арга хэмжээ авч эхэлсэн гэдгээ Бразилын ерөнхийлөгчийн албанаас мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу өнөөдөр буюу Баасан гарагт гарах аж.

Харин өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар түүний санааг зовоохгүй байгааг хэлжээ.

Эх сурвалж: Theguardian
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
614742
4 эможи

Зочин
2020-03-13 17:04
keyboard_arrow_up