ТАНИЛЦ: iPhone15 хувилбар $799, 15 Pro Max хувилбар $1,199 зарагдана ТАНИЛЦ: iPhone15 хувилбар $799, 15 Pro Max хувилбар $1,199 зарагдана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 25, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: iPhone15 хувилбар $799, 15 Pro Max хувилбар $1,199 зарагдана

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг шинэ бүтээгдэхүүний танилцуулгаа өнгөрсөн шөнө “Wonderlust” нэрийн дор зохион байгууллаа.

Энэ үеэр iPhone 15 загварын шинэ ухаалаг гар утасныхаа дөрвөн өөр хувилбарыг танилцуулснаас гадна Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2 ухаалаг бугуйн цагны шинэ загварууд, USB-C цэнэглэгчтэй AirPods Pro чихэвч, iOS 17, watchOS 10, macOS Sonoma үйлдлийн системийн шинэ хувилбаруудаа танилцуулсан юм.

iPhone 15, iPhone 15 Plus

зураг

iPhone 15 цувралын стандарт загвар нь 6.1 (iPhone 15) болон 6.7 (iPhone 15 Plus) инчийн дэлгэцийн хэмжээ бүхий хоёр хувилбартай. Гаднаасаа харагдах гол өөрчлөлт нь цэнэглэгч портоо анх удаа Lightning стандартаас USB-C стандарт болгон сольсон байна.

зураг

Харин дотор талдаа хэд хэдэн шинэчлэлт нэвтрүүлжээ.

Тухайлбал дэлгэцийн дээд талын “Dynamic Island” (чанга яригчийн нүхийг багтаасан хар хэсэг) өмнө нь зөвхөн iPhone 14 Pro загваруудад байсан бол энэ удаа iPhone 15 стандарт загваруудад нэвтэрсэн байна.

зураг

Мөн iPhone 14 Pro загваруудад ашигласан A16 чипийг энэ удаа шинэ стандарт загваруудад суулгажээ.

Камерын хувьд 14 цувралын стандарт загварууд 12MP-ийн үндсэн камертай байсан бол 15 дээр 48MP болж эрс сайжирсан байна.

Мөн дурангийн оптик таталтын хүч нь өнгөрсөн оны стандарт загваруудад 1х байсан нь 2х болж нэмэгджээ.

iPhone 15 хувилбар $799, iPhone 15 Plus хувилбар $899 эхлэх үнээр есдүгээр сарын 22-ны өдөр худалдаанд гарах гэнэ. Урьдчилсан захиалга нь Баасан гарагт эхлэх ажээ.

Хөнгөн цагааны хайлшаар хүрээлсэн эх биетэй стандарт загварууд нь хар, хөх, ногоон, шар, ягаан өнгөний сонголт бүхий шилэн артай байх юм.

iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max

зураг

iPhone 15 цувралын Pro загвар нь мөн стандарт загвартайгаа адил 6.1 (Pro) ба 6.7 (Pro Max) инчийн дэлгэцийн хэмжээгээр ялгаатай хувилбаруудтай юм байна. Мөн адил цэнэглэгч порт нь USB-C стандартад шилжсэн. Гэхдээ нэг ялгаа нь уг портоор цэнэглэхээс гадна стандарт загвартай харьцуулахад 20 хүртэл дахин өндөр хурдаар (10Gbps) дата дамжуулдаг юм.

Гадна талд нэмэгдсэн бас нэг том өөрчлөлт нь Action Button хэмээх физик товч болжээ. Өмнөх загваруудад энэ нь хонхыг нээж хаах үүрэгтэй товч байсан бол энэ удаа хүссэн зориулалтаараа үүргийг нь өөрчилж болдог товч болсон байна.

Тухайлбал үүнийг камер идэвхжүүлэх, гар чийдэн асаах, дэлгэцийг томруулж харах зэрэг өөр үүрэгтэй товч болгон тохируулж болно.

Үйлдвэрээс ирэхдээ энэ товч хонх нээх, хаах үүрэгтэй тохируулагдсан байх юм.

зураг

Гадна талын өөр нэг өөрчлөлт нь хийцийн материал болжээ. Apple компани энэ удаа Pro загварынхаа эх биеийг сансрын хөлгийн үйлдвэрлэлд ашиглагддаг титанаар хүрээлсэн байна. Титан нь нягт болон жингийн харьцаа хамгийн сайн металлуудын нэг тул өмнөх бүх Pro загваруудаас хамгийн хөнгөн жинтэй болсныг Apple онцолжээ. Бас дэлгэцийн хүрээ өмнөхөөсөө нимгэрэхэд титан хийц нь нөлөөлсөн гэнэ.

Дотоод бүтцийн хувьд хамгийн сүүлийн үеийн A17 чип, 48MP-ийн үндсэн камераар тоноглогдсон байна.

Дурангийн оптик татах хүч Pro хувилбарт 3х бол Pro Max хувилбарт 5х болжээ.

зураг

Өнгөний хувьд хар, цагаан, хөх титан, байгалийн титан (natural titanium) гэсэн дөрвөн сонголттой юм байна. iPhone 15 Pro хувилбар $999, iPhone 15 Pro Max хувилбар $1,199 эхлэх үнээр Баасан гарагаас эхлэн захиалга авч, 22-ны өдрөөс эхлэн худалдаанд гарахаар болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
650742
5 эможи

keyboard_arrow_up