Аравдугаар сард WINDOWS 11 гарна Аравдугаар сард WINDOWS 11 гарна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Аравдугаар сард WINDOWS 11 гарна

2021 оны 9 сарын 01

Arslan.mn

Windows 11 шинэ үйлдлийн систем аравдугаар сарын 5-ны өдөр гарна гэж Майкрософт корпораци мэдээллээ. 

Майкрософтын төлөөлөгчийн мэдээлж буйгаар, аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн бүх хэрэглэгчдэд зориулсан үнэ төлбөргүй шинэчлэх боломж нээгдэх аж. Түүнчлэн энэ өдөр шинэ үеийн үйлдлийн систем шинэ компьютеруудад ашиглагдана гэжээ.

Windows 11 үйлдлийн системийг суулгах явц шат дараатай хэрэгжинэ хэмээн үйлдвэрлэгч компани онцоллоо. Нэн тэргүүнд Windows 10-ийн лицензтэй, Windows 11-ийг ажиллуулах техникийн шаардлагыг хангасан компьютеруудэд уг систем суух юм.

Майкрософт корпорацийн төлөөлөгчид хэрэглэгчдэд хандан шинэчлэлт хийхэд компьютеруудаа бэлдэх эсвэл шинэ загварын компьютертэй болохыг зөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630436
0 эможи

keyboard_arrow_up