COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Samsung Note 8-ын захиалга үнэмлэхүй амжилт тогтоолоо

2017 оны 9 сарын 14

Ухаалаг утасны ээлжит шилдэг загвар Galaxy Note 8-ны урьдчилсан захиалга үйлдвэрлэгчийн тооцооноос даваад байгааг Samsung Electronics мэдээллээ. Уг загвар нь өнгөрсөн онд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалтай холбоотой хэрэгт хутгалдсан Өмнөд Солонгосын компаниас дөнгөж нээлтээ хийсэн шинэ IPhone –д өгч буй хариу болсон юм.

Note 8 загвар захиалгын тоогоороо Note цуврал дотроо шинэ амжилт тогтоогоод байгааг Samsung-ийн мобайл бизнес хариуцсан ерөнхийлөгч Д. Ж. Ко мэдэгдэв. Ээлжит загвар Samsung компанид дэд ангиллын ухаалаг утасны зах зээлд Apple-тай амжилттай өрсөлдөх боломж олгож байна.

 

“Урьдчилсан захиалга авч эхэлсэн эхний өдрөө 395 мянган ширхэг зарагдана гэдэг бидний тооцооноос илүү гарсан үзүүлэлт. Эхний тав хоногийн захиалгын дүнгээс үзвэл, Note 8-ын урьдчилсан захиалгын тоо өнгөрсөн оны Note 7-гийнхоос 2.5 дахин их” хэмээн ноён Ко мягмар гарагт тайлбарласан юм. Уг статистик нь өнгөрсөн онд шатамхай Note 7 гаргаснаас үүдэн хэрэглэгчид уг цувралын шинэ загвараас татгалзаж болзошгүй гэсэн Samsung-ийн айдсыг арилгав. Note 8 загварыг баасан гарагаас АНУ, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн улсын зах зээлд нь худалдаалж эхэлнэ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46976
0 эможи
keyboard_arrow_up