Хөх хот Чингис хаан нисэх буудлаас 12 дахин том, жилд 28 сая зорчигч хүлээн авах хүчин нисэх буудалтай болжээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Шэнлэ (Shengle) олон улсын нисэх буудал 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор ашиглалтад орлоо.
Өвөр Монголын анхны 4F зэрэглэлийн шинэ нисэх буудал нь:
-
320 мянган ам метр талбай бүхий терминал;
-
3800 болон 3400 метрийн урттай хоёр хөөрч, буух зурвас;
-
130 агаарын хөлгийн зогсоол;
-
Жилд 28 сая зорчигч хүлээн авах;
-
320 мянган тонн ачаа, шуудан тээвэрлэх хүчин чадалтай юм.
Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор 68 жилийн түүхтэй Хөх хотын Байта нисэх буудлын үйл ажиллагааг зогсоож, бүх нислэгийг шинэ буудалд шилжүүлжээ.
Цаашид Монгол Улс, ОХУ чиглэлийн олон улсын нислэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус нисэх буудал нь бүс нутгийн аялал жуулчлал, худалдаа, тээвэр логистикийн томоохон төв болох юм.
Ийнхүү Хөх хотын шинэ нисэх буудал нь Монгол Улсын Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчигч хүлээн авах хүчин чадлаараа 12.2 дахин, терминалын талбайн хэмжээгээр 8.6 дахин том байна.





