Орост 5 настай охин өлсгөлөнгөөр нас барж, эцэг эхийг нь саатуулжээ Орост 5 настай охин өлсгөлөнгөөр нас барж, эцэг эхийг нь саатуулжээ
11 сарын 27, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Орост 5 настай охин өлсгөлөнгөөр нас барж, эцэг эхийг нь саатуулжээ

2026 оны 11 сарын 27

Arslan.mn

ОХУ-ын Вологда хотод таван настай охин туйлдлын улмаас нас барсан хэрэг гарчээ. Охины долоон настай ахыг мөн туйлдсан байдалтай эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. 

Тус гэр бүл нийт 12 хүүхэдтэй бөгөөд 11 нь насанд хүрээгүй байжээ. Охины нас барсантай холбогдуулан гэр бүлийн бусад есөн хүүхдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нарын хяналтад байлгаж байна. 

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Вологда муж дахь удирдах газар охины нас барсан болон хүүхэд хамгааллын чиг үүрэгтэй албан тушаалтнууд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байж болзошгүй асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, гэр бүл урьдчилан сэргийлэх бүртгэлд байсан бөгөөд хүүхдүүд амьдрах ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд амьдарч байжээ.

Хэргийн хүрээнд охины эцэг, эхийг саатуулсан талаар бүс нутгийн Мөрдөн байцаах хорооны удирдлага ТАСС агентлагт мэдээлжээ. Хүүхдүүдийг хамгаалах үүрэгтэй байгууллагуудын ажиллагааг мөн шалгаж байна. Эцэг эх болон холбогдох албан тушаалтнуудын гэм бурууг шүүх эцэслэн тогтооно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671729
1 эможи

keyboard_arrow_up