NVIDIA Женсен Хуанийг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилжээ

АНУ-ын NVIDIA компани Женсен Хуанийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд эргүүлэн томилсноо 2026 оны арваннэгдүгээр сарын 23-нд мэдэгдлээ.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн тайланд уг шийдвэрийг арваннэгдүгээр сарын 22-нд гаргаж, нэн даруй хүчин төгөлдөр болгосон гэж дурджээ.
Компанийн мэдээлснээр, Төлөөлөн удирдах зөвлөл Хуантай хэд хэдэн удаа уулзаж, хэлэлцсэний дараа түүнийг удирдлагад эргүүлэн томилохыг санал нэгтэй дэмжсэн байна. ТУЗ-ийн дарга Харви Жонс уг шийдвэрийг хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, түншүүд болон хэрэглэгчдийн эрх ашигт нийцнэ гэж тайлбарлажээ.
Хуан арваннэгдүгээр сарын 12-нд дээрх албан тушаалуудаасаа чөлөөлөгдсөн бөгөөд энэ хугацаанд санхүү хариуцсан захирал Колетт Кресс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байв. Тэрбээр цаашид компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, санхүү хариуцсан захирлаар үргэлжлүүлэн ажиллана.
Хятадтай холбоотой тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн эмэгтэйтэй холбоотой гэр бүлээс гадуурх харилцааны дуулианы дараа огцорсон ч ийн эргэн томилогдсон байна.
Хуантай холбоотой гадаадын тагнуулын үйл ажиллагааны талаарх мэдээллийг шалгаж буй хараат бус захирлуудаас бүрдсэн хорооны ажиллагаа үргэлжилнэ гэдгийг NVIDIA онцолжээ. Хуан шалгалтад хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
