Нурангид дарагдсан 7 настай украин хүүг 14 орчим цагийн дараа АВАРЧЭЭ Нурангид дарагдсан 7 настай украин хүүг 14 орчим цагийн дараа АВАРЧЭЭ
11 сарын 23, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Нурангид дарагдсан 7 настай украин хүүг 14 орчим цагийн дараа АВАРЧЭЭ

2026 оны 11 сарын 23

Arslan.mn

Украины Киев мужийн Димер сууринд Оросын дроны цохилтод өртсөн орон сууцны нурангиас 7 настай Давид хүүг амьд гаргажээ.

Тэрбээр нурсан барилгын хийц дор 14 орчим цаг гацсан тухай Украины Дотоод хэргийн яам арваннэгдүгээр сарын 22-нд мэдээлсэн байна. 

Аврагчид эхлээд хүүгийн төрөл төрөгсдийн таньсан эд зүйлсийг олж, улмаар түүний байгаа газарт хүрчээ.

Хүү аврагчидтай тайван ярилцаж, "Би Давид байна. Яарах хэрэггүй, би зүгээр" хэмээн хэлсэн байна. Аврагдсаны дараа түүнийг эмч нарын хяналтад шилжүүлсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгааг албаныхан мэдээлжээ. 

Украины эрх баригчдын мэдээлснээр, дрон орон сууцны барилгыг өглөөний 05:00 цагийн орчимд, оршин суугчдыг унтаж байхад оносон байна. Арваннэгдүгээр сарын 23-ны мэдээллээр уг халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 11-д хүрч, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671635
0 эможи

keyboard_arrow_up