Японд нисгэгчгүй агаарын такси зорчигчтой туршилтын НИСЛЭГЭЭ амжилттай хийжээ

Японы Яманаши мужийн Кай хотод 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд нисгэгчгүй цахилгаан агаарын таксины үзүүлэх нислэгийг амжилттай зохион байгуулжээ. Туршилтад БНХАУ-ын EHang компанийн үйлдвэрлэсэн EH216-S загварын төхөөрөмжийг ашигласан байна.
Хоёр хүний суудалтай уг төхөөрөмж 16 сэнстэй бөгөөд босоо чиглэлд хөөрч, газарддаг. Урьдчилан программчилсан маршрутаар автоматаар нисдэг тул бүхээгт нисгэгч суух шаардлагагүй. Техникийн үзүүлэлтээрээ цагт 120 километр хүртэл хурдалж, 30 километр хүртэл зай туулах боломжтой аж.
Тухайн өдөр хоёр нислэг үйлджээ. Эхний нислэгээр зорчигчтойгоор ойролцоогоор 380 метр, дараагийн нислэгээр хүнгүйгээр Каманаши голын дээгүүр 1,800 метр зам туулсан байна.
Японы тал энэхүү технологийг цаашид хот хоорондын болон хот доторх тээвэрт ашиглахаар зорьж байна.
