Индонезид хүүхэд хүчирхийллийн хэрэгт холбогдсон цэцэрлэгийн эрхлэгч 5 жилийн ХОРИХ ЯЛ сонслоо Индонезид хүүхэд хүчирхийллийн хэрэгт холбогдсон цэцэрлэгийн эрхлэгч 5 жилийн ХОРИХ ЯЛ сонслоо
11 сарын 22, Ням
Өнөөдөр тойм

Arslan.mn

Индонезид хүүхэд хүчирхийллийн хэрэгт холбогдсон цэцэрлэгийн эрхлэгч 5 жилийн ХОРИХ ЯЛ сонслоо

2026 оны 11 сарын 21

Arslan.mn

Индонезийн Йогьякарта хотын шүүх “Little Aresha” өдөр өнжүүлэх төвийн эрхлэгч Анита Палупи Индахсарид хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэрэгт 5 жилийн хорих ял оноолоо. Шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд шийдвэрээ гаргаж, түүнд мөн 510 сая рупийн торгууль ногдуулжээ. 

Тус төвд өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр цагдаагийн байгууллага шалгалт хийхэд 2–6 насны олон хүүхдийн гар, хөлийг хүлсэн байсныг илрүүлсэн байна. Прокурорын мэдээлснээр, төв зөвшөөрөлгүй ажиллаж байсан бөгөөд асрагчид хүүхдүүдийг хүлэх, алгадах, чимхэх зэргээр зүй бус харьцдаг байжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар 144 хүүхдийг хохирогчоор тогтоосон байна. 

Прокуророос эрхлэгчид 10 жилийн хорих ял оноох санал гаргасан ч шүүх таван жилийн ял оноожээ. Уг хэрэгт холбогдсон 11 асрагчид аравдугаар сарын сүүлээр тус бүр 2–3 жилийн хорих ял, 60 сая рупийн торгууль ногдуулсан байна.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671582
0 эможи

keyboard_arrow_up