Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэргийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлоо татжээ Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэргийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлоо татжээ
11 сарын 17, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Жерар Депардье бэлгийн хүчирхийллийн хэргийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлоо татжээ

2026 оны 11 сарын 17

Arslan.mn

Францын жүжигчин Жерар Депардье хоёр эмэгтэйд бэлгийн халдлага үйлдсэн хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, арваннэгдүгээр сарын 16-нд давж заалдах гомдлоо албан ёсоор татжээ.

Тэрээр бичгээр гаргасан мэдэгдэлдээ өөрийн үг, зарим үйлдэл бусдад хохирол учруулсныг ойлгосноо илэрхийлж, уучлал хүссэн байна.

Парисын шүүх 2025 оны тавдугаар сард Депардьег 2021 онд Les Volets Verts киноны зураг авалтын үеэр тайз засалч болон найруулагчийн туслахаар ажиллаж байсан хоёр эмэгтэйд бэлгийн халдлага үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Түүнд 18 сарын хорих ял оногдуулж, ялын биелэлтийг түдгэлзүүлсэн байна. Давж заалдах гомдлуудыг татсанаар анхан шатны шүүхийн шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болжээ.

Депардьетэй холбоотой тусдаа хэрэг үргэлжилж байна. Жүжигчин Шарлотт Арну түүнийг 2018 онд өөрийг нь хүчиндсэн хэмээн гомдол гаргасан бөгөөд Депардье уг хэргийг үгүйсгэж байгаа юм. Тэрээр хэргийг шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг давж заалдсан бөгөөд Парисын давж заалдах шатны шүүх арваннэгдүгээр сарын 26-нд шийдвэрээ гаргахаар товложээ. 

Эх сурвалж: AFP.co
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671519
0 эможи

keyboard_arrow_up