Суултуур дээр 5 минутаас удаан суух нь шамбарам өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эмч нар анхаарууллаа Суултуур дээр 5 минутаас удаан суух нь шамбарам өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эмч нар анхаарууллаа
11 сарын 14, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Суултуур дээр 5 минутаас удаан суух нь шамбарам өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эмч нар анхаарууллаа

2026 оны 11 сарын 13

Arslan.mn

Суултуур дээр удаан хугацаагаар сууж, гар утас оролдох нь шамбарам буюу цагаан мах эргэх өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эмч нар анхааруулж байна.

АНУ-ын Cleveland Clinic эмнэлгийн бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын эмч Ариэль Кантерсийн тайлбарласнаар суултуур дээр удаан суух үед шулуун гэдэс, хошного орчмын судаснуудад даралт нэмэгдэж, цус хуримтлагдсанаар шамбарамын эд хавагнах нөхцөл бүрддэг байна.

2025 онд нийтлэгдсэн судалгаагаар бие засахдаа гар утас хэрэглэдэг хүмүүсийн шамбарамтай байх магадлал гар утас хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 46 хувиар өндөр байжээ. 

Иймд эмч нар суултуур дээр 5 минутаас илүү хугацаагаар суухгүй байх, гар утас ашиглахгүй байх, өтгөн хаталтаас сэргийлж эслэгээр баялаг хүнс хэрэглэх, хангалттай ус уухыг зөвлөж байна.

Мөн өтгөн гарахгүй бол удаан сууж, хүчлэхийн оронд босож, дараа нь дахин бие засахыг зөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671489
1 эможи

keyboard_arrow_up