Бразилын Шапеко хотыг хуй салхи дайрч, нисэх буудлын үйл ажиллагааг хугацаагүй зогсоожээ Бразилын Шапеко хотыг хуй салхи дайрч, нисэх буудлын үйл ажиллагааг хугацаагүй зогсоожээ
11 сарын 07, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бразилын Шапеко хотыг хуй салхи дайрч, нисэх буудлын үйл ажиллагааг хугацаагүй зогсоожээ

2026 оны 11 сарын 06

Arslan.mn

Бразилын Санта-Катарина мужийн Шапеко хотыг арваннэгдүгээр сарын 4-нд хүчтэй хуй салхи дайрсны улмаас Серафин Энос Бертазо нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Нисэх буудлыг хариуцдаг Voe Xap компанийн мэдээлснээр зорчигчийн терминал, цаг уурын хоёр станц, хамгаалалтын хашаа болон газрын үйлчилгээний тоног төхөөрөмжүүд гэмтсэн байна.

Арваннэгдүгээр сарын 5-ны мэдээллээр цэвэрлэгээ, сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа ч нислэгийг хэзээ сэргээх нь тодорхойгүй байжээ. Зорчигчдыг нисэх буудалд очихгүй байх, нислэгийн өөрчлөлтийн талаар агаарын тээврийн компанитайгаа шууд холбогдохыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: CNN Brasil

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671415
0 эможи

keyboard_arrow_up