Криштиано Роналдо Португалийн шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхилоо Криштиано Роналдо Португалийн шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхилоо
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Криштиано Роналдо Португалийн шигшээ багийн бэлтгэлийн баазыг орхилоо

2026 оны 10 сарын 01

Arslan.mn

Роналдо өчигдөр буюу 9 дүгээр сарын 30-нд Португалын шигшээ багийн бэлтгэлийн баазыг гэнэт орхисон байна. Энэ нь шинэ дасгалжуулагч Жорже Жезус түүнийг Дани улсын эсрэг тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд гаргахгүй гэдгээ хэлсний дараа болсон байна.

Роналдо өөрийн Instagram хуудсаар дамжуулан шигшээ багийн ерөнхийлөгч Педро Проэнсатай ярилцсаны дараа баазыг орхих шийдвэр гаргаснаа мэдэгдээд, “шалтгааныг нь цаг нь болохоор Португалын ард түмэнд хэлнэ” гэжээ.

Одоогоор Роналдо Португалын шигшээ багаас албан ёсоор зодог тайлсан гэж мэдэгдээгүй. Гэхдээ Португалын хэвлэлүүд түүний олон улсын карьерыг дуусгаж магадгүй гэсэн мэдээллийг гаргаж эхэлжээ.

Роналдо өнгөрсөн долоо хоногт Норвегийн эсрэг тоглолтод сэлгээнд бүтэн тоглолтын турш суусан бөгөөд энэ нь дасгалжуулагч Жезустай харилцааны асуудал үүссэн гэх таамгийг нэмэгдүүлсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670910
0 эможи

keyboard_arrow_up