11 настай япон хүү Азийн наадмаас алтан медаль хүртлээ 11 настай япон хүү Азийн наадмаас алтан медаль хүртлээ
09 сарын 28, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

11 настай япон хүү Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026 оны 9 сарын 28

Arslan.mn

Японы 11 настай цахим спортын тамирчин Юки Күрихара 2026 оны Айчи-Нагоягийн Азийн наадмаас алтан медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо.

Тэрээр цахим спортын Puyo Puyo Champions төрлийн финалд БНСУ-ын тамирчин Кан Доншинтэй өрсөлдөж, 10:2-оор илүүрхэн алтан медалийн эзэн болсон байна. Мөн хагас шигшээд Тайландын тамирчин Танарак Вонгкиткунийг 10:1-ээр ялжээ.

Күрихара нь тус наадамд оролцож буй хамгийн залуу тамирчдын нэг бөгөөд Японы Азийн наадмын түүхэн дэх хамгийн залуу тамирчин болжээ. Тэрээр бага ангийн сурагч бөгөөд Puyo Puyo тоглоомыг зургаан настайгаасаа тоглож эхэлсэн байна.

Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард мэргэжлийн тоглогчийн эрх авсан бөгөөд насанд хүрсэн тамирчидтай өрсөлдөж, олон тэмцээнд амжилт үзүүлж байжээ.

Алтан медаль хүртсэнийхээ дараа Юки Күрихара “Маш их баяртай байна. Алтан медаль үнэхээр гоё, гялалзсан бас хүнд юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670841
0 эможи

keyboard_arrow_up