Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг нисэх онгоцны буудалд биечлэн угтан авлаа Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг нисэх онгоцны буудалд биечлэн угтан авлаа
09 сарын 24, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Доналд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг нисэх онгоцны буудалд биечлэн угтан авлаа

2026 оны 9 сарын 24

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинийг АНУ-д хийх төрийн айлчлалыг эхлүүлэх үеэр нь Вашингтоны ойролцоох Жойнт Бейс Эндрюс цэргийн баазад биечлэн угтан авчээ.

Ши Жиньпин энэ сарын 23-нд АНУ-д хүрэлцэн ирсэн бөгөөд гурван өдрийн төрийн айлчлал хийх юм.

Түүнийг Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар улаан хивсний ёслолоор угтан авч, хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэн, их буугаар хүндэтгэл үзүүлжээ.

Энэ удаагийн айлчлалын хүрээнд Трамп, Ши Жиньпин нар худалдаа, хиймэл оюун ухаан, аюулгүй байдал, Тайванийн асуудал зэрэг АНУ, БНХАУ-ын харилцаатай холбоотой гол асуудлуудаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн хоёр орны худалдааны түр тохиролцооны хугацааг сунгах асуудал хэлэлцэх асуудлын нэгээр яригдаж байгаа аж.

Ши Жиньпин АНУ-ын нийслэл Вашингтонд 2015 оноос хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын төрийн тэргүүнүүдийн зургаан сарын доторх хоёр дахь харилцан айлчлал болж байна.

Трамп пүрэв гарагт Цагаан ордонд Ши Жиньпинд зориулсан төрийн хүндэтгэлийн ёслол болон оройн зоог зохион байгуулах бөгөөд хоёр улсын төрийн тэргүүнүүд хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: Аpnews.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670802
0 эможи

keyboard_arrow_up