6 настай охин Рубик шооны дэлхийн рекордыг шинэчилжээ 6 настай охин Рубик шооны дэлхийн рекордыг шинэчилжээ
09 сарын 23, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

6 настай охин Рубик шооны дэлхийн рекордыг шинэчилжээ

2026 оны 9 сарын 23

Arslan.mn

БНХАУ-ын Сычуань мужийн Чэнду хотын зургаан настай Лян Юньжи Рубик шооны 3×3 төрөлд эмэгтэйчүүдийн дэлхийн рекордыг шинэчилж, хурдны эвлүүлгээрээ олны анхаарлыг татжээ.

Тэрээр есдүгээр сард Дэлхийн Рубик шооны холбоо (WCA)-ны албан ёсоор зөвшөөрсөн Ухань болон Гуанжөү хотод болсон тэмцээнүүдэд оролцож, эмэгтэйчүүдийн 3×3 шооны дундаж хугацааны дэлхийн рекордыг хоёр удаа шинэчилсэн байна.

Лян Юньжи эхний тэмцээнд таван удаагийн оролдлогын дунджаар 4.52 секунд зарцуулсан бол хэдхэн хоногийн дараа өөрийн амжилтыг ахиулж, 4.27 секундийн дундаж үзүүлэлтээр дэлхийн шинэ рекорд тогтоожээ. Ингэснээр тэрээр эмэгтэй хурдны шоочдын дундаас 4.5 секундээс бага дундаж хугацаа үзүүлсэн анхны тамирчин болсон байна.

Лян Юньжи Рубик шоог багадаа дугуйланд хамрагдах үеэрээ сонирхож эхэлсэн бөгөөд өдгөө уг шоог эвлүүлэх 1,300 гаруй алгоритм эзэмшсэн байна. Тэрээр өдөрт хоёроос гурван цаг тогтмол бэлтгэл хийдэг аж.

Харин 3×3 Рубик шоог ганц удаагийн оролдлогоор хамгийн хурдан эвлүүлсэн дэлхийн рекорд одоогоор 2.76 секунд бөгөөд Польшийн есөн настай Теодор Зайдер эзэмшиж байна.

Ийнхүү дөнгөж зургаан настай Лян Юньжи хурдны Рубик шооны дэлхийн дээд амжилтыг шинэчилж, энэ төрлийн спортод насны хязгаар хэр чухал биш болохыг харуулсан амжилт үзүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
670793
0 эможи

keyboard_arrow_up